2010-05-16
Дуурайх уу, дууриах уу?

 

Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д адил төстэй байхыг хичээхийг “дууриах” гэж бичнэ гэжээ. Сүүлийн үед энэ үгийг дууриах, дуурайх хэмээн хоёр өөрөөр бичих нь элбэг тааралдах боллоо. Чухам аль нь зөв юм бол?

Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д мөн дээрх толийн адилаар “дууриах” хэмээн бичнэ гэжээ. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д ч бас “дууриах” хэмээн байна. “Дуурайх” хэмээн алга.

Харин Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дуурайх” гэсэн байх бөгөөд “дуурайл”, “дуураймал” хэмээн бичих нь зөв хэмээсэн ...

2010-05-11
Их ажлын дараа сайхаан...

 

Ажил хөдөлмөр хэмээх зүйл хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Хөдөлмөр хүнийг бий болгосон ч гэж ярьдаг л байлаа. Хэдий тийм боловч дандаа л ажиллаад байвал утгагүй биз. Эсвэл эсрэгээр дандаа л амраад байвал тэр амралт маань ч өөрөө ямар утгатайсан билээ. Харин их ажлын дараа, ажлаа дуусгасны дараа амрах юутай сайхан. Сэтгэл тэнэгэр, бодол өөдрөг, ажлын дараах хоол хүртэл амттай.

Социализмын үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол яах аргагүй зураач Г.Одонгийн “Ажлын дараа” хэмээх бүтээл билээ. Гэхдээ энэ зураг ажил амралтын тухай гэхээсээ нүүдэлчин монголчуудын нэг хэсгийн ахуй а...

2010-05-11
Дараах, дараахь, дараахи - Аль нь зөв бэ?

 

“Дараах” хэмээх үгийг бид “дараахь”, “дараахи” зэргээр даруй гурван янзаар бичиж байна. Одоогийн мөрдөж буй зөв бичихүйн үүднээс чухам аль нь зөв юм бол? ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ үгийг “удаах, дараагийн, тэртээх, хойдох” гэх мэт утгатай гээд “дараах” хэмээн бичнэ гэжээ.

Мөн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дараах” хэмээн бичих нь зөв хэмээжээ. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “дараахь” хэмээн байх аж. Гэвч энэ толиос хойш гарсан толиуд дээр энэ үгийг “дараах” хэмээн бичи...

2010-05-11
"Universe best songs" гооё, гэхдээ...

 

Эх орны минь өнцөг булан бүрт янз бүрийн л үйл явдлууд үргэлжилсээр, амьдрал өрнөсөөр, биднийг мэдээ мэдээллээр ар араас нь бөмбөгдсөөр... Чих тавихнээ, нэг их хурлын гишүүн нь нөгөөгийнхөө хоолойг нь боолоо, хятад хүн монгол хүнийг аллаа, уурхайд хоёр хүн шороонд дарагдлаа, далан мянга тарааснаас болоод архи уух хүмүүс ихэссэн ч гэх шиг сүүлийн үед дандаа л хар мэдээнүүд голлох болж. За тэгээд хэдэн улс төрчид нь Таван толгойгоо юу ч болгох гээд байгаан, нэг иймэрхүү.

Хэдэн уйтгартай улс төрчдөөсөө өөр ярих хүнгүй, өөр сонирхолтой сэдэв, илүү гэрэл гэгээтэй аятайхан зүйл бидэнд үнэхээр алга...

бичсэн: Боролзой | цаг: 12:19 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
2010-05-07
Мона Лиза бол Жокондагийн гэргий

 

Дэлхийн соёл урлагийн төв болсон түүхт хотуудын нэг бол яах аргагүй Парис хот. Францын нийслэл Парис хотод Лувр хэмээх музей байх. Дэлхийн хамгийн алдартай уран зургийн музей нь Парисын Лувр билээ. Парист очоод Эйфелийн цамхагт гаралгүй, Лувраар оролгүй, Дарь эхийн сүмийг нь харалгүй өнгөрсөн жуулчин ховорхон биз ээ. ЮНЕСКО-гийн төв байр ч Парист байдаг нь санамсаргүй зүйл биш юм. Лувр бол XII зууны сүүлээр Францын хаан Филипп Августын зарлигаар босгосон байлдааны цайз, цамхаг байсан бөгөөд түүнээс хойш зургаан зуун жилийн дараа европын урлагийн том төв болжээ. Өнөөдөр Луврын музейн цуглуул...

2010-05-07
Захиалгат сэтгүүл зүй ба тархиа угаалгасны дараах бодол

 

Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.

Э.Бат-Үүл

 

Хүмүүний эдлэх ёстой олон эрх, эрх чөлөөний дотроос нэгэн эрхэм чухал зүйл бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх хэмээх хааж боож болдоггүй айхтар эд байдаг аж. Энгийн амьдрал дээр ч цаад хүн нь дургүйцэхийг мэдсээр мөртөө сайныг хүсэж хэлээд ад болж байгаа жишээ зөндөө л харагддаг. Гэвч дутагдлын хажуугаар дуугүй байж тэсэхгүй тэр хэлийг яалтай.

Идэх хоолгүй байлаа ч ядаж чөлөөтэй “хуцах” эрхтэй байх нь чөлөөт нийгмийн коммунизмаас ялгарах хамгийн том ялгаа. Мэдээллээр цангана, үг хэлэх эрх чөлөө хаагд...

2010-05-07
Билчих биш бэлчих

 

Бэлчих гэдэг нь “адгуус мал тархан идээшлэх, сэтгэл санаа төвлөрөхгүй тархах”, харин бэлчээр нь “мал идэшлэх өвс, ус бүхий эдэлбэр газар” гэсэн утгатай хэмээн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тайлбарлажээ. Бэлчих гэдгээс бэлчээр үүснэ. Бид заримдаа энэ хоёр үгийг билчих, билчээр хэмээн буруу бичдэг.

Монгол бичгээр эдгээр үгсийг “бэлчихү”, “бэлчигэр” хэмээн бичнэ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бэлчээр гэж байхаас билчих гэж алга байна. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “билчээр” хэмээн байх авч “бэлчих”, “бэлчээр” гэсэн хэлбэрийг зөв гэжээ. ...

2010-04-28
Хавирга газрыг халцартал бүжиглэнэ

 

Алдарт “Монголын нууц товчоо” зохиолд “Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав” хэмээсэн нь бий. Монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний жаргалан нь бүжиг билээ. Эрт балар цагийн хүмүүс ч галаа тойрон бүжиглэнэ, бөө нар ч хэнгэргээ дэлдэн бүжиглэнэ, бурхны шашныхан цам харайна, жараад оныхон цэнгээнт бүжгээ хийнэ, наяад оныхон манга татна, энэ цагийн залуус харин дискодно. Ерөөс хүн баяр жаргалтай үедээ л бүжиглэх аж. Бүжиг хэмээх хөдөлгөөнийг илэрхийлсэн нэгэн зу...

2010-04-28
Хууль нь гууль болохын цагт...

 

Сүүлийн өдрүүдэд автомашины үзлэг тооллого эхэлснийг хэлэх үү замын цагдаа нар ёстой ширүүн байнаа. Хэд хоногийн өмнө замын цагдаад торгууллаа. Машинаа нэгдүгээр эгнээнд тавиад нэг газраар ороод ирэх хооронд цагдаа номерийг маань хураагаад шар бичиг наагаад явчихжээ. Торгууль нь арван мянган төгрөг. Гэвч яая гэхэв хууль хойно, хичнээн дургүй байсан ч хуулийн дагуу шийтгэл хүлээх ёстой. Замын цагдаа дээр очоод торгуулаа төлөөд номероо ч авлаа. Машин тавьчихаар зогсоол хангалттай байхгүй нь үнэн хэдий ч зам дээр тавьж орхидог миний буруу, торгох нь ч цагдаагийн зөв. Гэвч өөрийн буруугаас болж...

2010-04-28
Хугараагүй нэгэн багана - Фрида

 

“Амьдрал бол тэмцэл” хэмээх үнэн үг байдаг. Нөгөө талаар тэмцэл өөрөө амьдрал ч юм шиг. Хүн бүхнийг амжуулах гэж цагтай уралдан тэмцэнэ, үзэл бодлоороо хэн нэгэнтэй тэмцэлдэнэ, амьдрал ахуйгаа өөд татах гэж нойр хоолоо хасан тэмцэнэ, өвчин зовлонтойгоо ч тэмцэлдэнэ. Хүн хэдий чинээ тэмцэнэ, төдий чинээ сайхан амьдардаг. Тэмцэлгүй шулуун дардан амьдрал угаасаа утгагүй ч байх даа. Зарим хүмүүс нь амьдралын шуурганд хөл алдана, харин зарим нь тийм их зовлонг яаж давж гарч чадав гэмээр үхэлтэй ч тэмцэлдэн агуу их ялалтыг байгуулдаг. Ингээд амьдралд ялалт байгуулсан нэгэн хүний түүхийг өгүүлье.

Ж...