2010-04-28
Нилээд биш нэлээд

 

ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (2008)-д “нэлээд” хэмээх үгийг “үйл хэргийн хэмжээ, үйл байдал бага бус, санаснаас арай илүү болох нь” гэсэн утгатай үг хэмээн тайлбарлажээ. Энэхүү “нэлээд” хэмээх үгийг “нилээд” гэж бичсээр байгаа нь элбэг тохиолдох зөв бичих дүрмийн алдаа болно.

Монгол бичгээр энэхүү үгийг “neliyed хэмээн бичих ба үүнээс “нэлээд” гэж бичих нь зөв болох нь харагдана. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д мөн л нэлээд гэж байхаас нилээн гэсэн үг алга байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь...

2010-04-28
Зарим зургийг сонсож ч болмуй

 

Бидэнд өдөр тутам янз бүрийн л зүйл тохиолддог. Хэн нэгэнд гомдсон үед цурхиран уйлмаар, баярлаж хөөрсөн үедээ инээмээр, эсвэл зүгээр л дуугаа хураамаар, заримдаа бүүр хашгирмаар ч үе байх. Хүний сэтгэлийн энэ олон өнгө аясыг утга зохиолд, хөгжмийн бүтээлүүдээр, уран зургаар илэрхийлж болдог гэдэг. Уран зурагт үзэмж төгс байгалийн дүрслэл, уран гоолиг хүний биеийг дүрслэхээс гадна сэтгэл хөдлөл, үйл явдал, бодол санааг дүрсэлж болно гэх. Харин хашгирч байгааг уран зурагт дүрслээд тэрийг хүний чихнээ сонсгож болно гэдэг сонин. Зурагнаас дуу чимээ “сонсогддог” ийм нэгэн уран бүтээл байх ажээ....

2010-04-28
Эрэн биш эрин

 

Нийтлэг тохиолдох алдаа биш боловч “цаг мөч, түүхэн геологийн он тооллын хуваарьт хэрэглэгддэг хамгийн том нэгж” болох “эрин” хэмээх үгийг “эрэн” хэмээн бичиж байгаа нь сонин хэвлэлээр тааралдах юм. “Эрэн” хэмээн бичих нь буруу бөгөөд “эрин” хэмээн бичих нь зөв болно. Зөв буруу аль нь болохыг гагцхүү толь бичиг л бидэнд хэлж өгдөг.

ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “эрин” хэмээн бичнэ гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бас “эрин” гэж байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “эрэн” гэж байх ажэ...

2010-04-23
Алуурчдад зуун жил!

 

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж “Эрдэнийн хувь” нэртэй нийтлэл бичиж монголын ард түмэн байгалийн баялгийнхаа үр шимийг хэрхэн зөв оновчтойгоор хүртэж болох талаар саналаа хэлж байсан билээ. Тэр санал нь одоогийнх шиг ард түмэндээ бэлэн мөнгө учир замбараагүй тараах тухай биш монгол улсын иргэн бүр насан туршдаа тасралтгүй буюу хувьцаа хэлбэрээр эзэмшиж ноогдол ашиг хүртэж байх тухай байсан шиг санагдаж байна. Тэр зөв санал дэвшүүлсэн. Тэрийг нь хоёр нам гуйвуулж, давуулж амласаар одоо өөрсдөө тэр амандаа “ойчиж” магадгүй болчихоод сууж байна. Хаанаас тэр и...

2010-04-23
Дурьдах биш дурдах

 

Сануулан хэлэх, хэлж өнгөрөх, тоочин дурсах, өнгөрснийг дурсах гэх мэт утгатай нэгэн үгийг бид “дурьдах” болон “дурдах” гэсэн хоёр өөр хэлбэрээр бичих болжээ. Аль нь зөв болохыг толь бичгээс харцгаая.

Шинжлэх ухааны академийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл “дурдах” гэсэн байхаас “дурьдах” гэж алга байх ажээ. Бусад толь бичгүүд, тухайлбал Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал” толь бүгдэд нь “дурдах” гэжээ. Тэгэхээр “дурдах” хэмээн бичих нь зөв юм.

“Дурдах” зө...

2010-04-22
Goodbye Lenin!

 

          Миний өмнө “Пионерын үнэн” сонины 1980 оны хоёрдугаар сарын 27-ны лхагва гаригийн нэгэн дугаар дэлгээтэй байна. Тус сониноос зарласан “Ленин бидэнтэй хамт уралдаанд түрүүлсэн хүүхдүүдийн зохион бичлэгийг энэ дугаарт нийтэлжээ. Хөөрхөн юм аа, цөмөөрөө уншиж үзэцгээе, гучин жилийн өмнөх тэр үеийн хүүхдийн ертөнцөөр аялцгаая.

Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургуулийн 6 б ангийн сурагч Д.Алтанцэцэг Ленин багшийн ачаар” зохион бичлэгтээ “Би жаахан байхдаа цэцэрлэгийнхээ багшаас Багшаа, Ленин гэж хэн бэ?” гэхэд “Ленин гэж энэ хүнийг хэлдэг юм” гээд нэг зураг үзүүлж билээ. Энэ зур...

2010-04-22
Дуурсах биш дуурьсах

 

“Дуудах нэрийг эцэг эх, дуурьсах алдрыг өөрөө олдог” хэмээх сайхан үг бий. Энэ үгний “дуурьсах”-ийг “дуурсах” хэмээсэн бичлэг сонин сэтгүүл, ном товхимол дээр олон тааралдах боллоо. Зүй нь зөв бичих дүрмийн дагуу “дуурсах” бус “дуурьсах” хэмээн бичих нь зөв болно.

“Дуурьсах” хэмээх энэ үгийг “нэр нь алдарших, олноор магтан хэлэлцэх, яруу тунгалаг сонстох, дууриан цуурай гаргах” гэсэн утгатай үг хэмээн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тайлбарлажээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” ...

2010-04-14
Нэг алхам хувьсгал, хоёр алхам ухралт

 

Монголчууд бидний өвөг дээдэстэй холбоо харилцаатай байсан гэгддэг эртний түүхт Киргизэд хувьсгал гарчээ. Хэдэн зуун хүн шархдаж, олон арван хүн амь насаа алдаж, ерөнхийлөгч нь нуугдаад олдохгүй байгаа бөгөөд сөрөг хүчин нь засгийн эрхийг булаан авсан байна. Тэр ч байтугай хоорондоо буудалцаж, дэлгүүр худалдааны төвүүдээ тонон дээрэмдэж, Засгийн газрын ордон руугаа дайран эвдэлж сүйтгэн эзэлж авчээ. Мэдээж ард түмэн нь тэсэхээ байгаад л ийм байдалд хүрсэн боловч хүсэхээр зүйл биш юм. Сонин нь хувьсгалыг хийсэн сөрөг хүчний удирдагчдын нэг нь Роза Отунбаева хэмээх нэгэн эмэгтэй байх ажээ.

Ман...

2010-04-04
дахь, дах, дахи - Аль нь зөв бэ?

 

“Хоёр дахь, гурав дахь” гэх мэтээр хэрэглэгддэг “дахь”-ийг бид “дах”, “дахи” зэргээр даруй гурван янзаар бичиж байна. Одоогийн мөрдөж буй зөв бичихүйн үүднээс чухам аль нь зөв юм бол? ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ үгийг “эр эгшгээр амилсан тооны нэрд залгах дэс тооны дагавар” гээд “тав дахь”, “гар дахь”, “тогоон дахь” гэх мэтээр бичнэ гэжээ.

Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дахь” хэмээн бичсэн байна. 1992 онд хэвлэгдсэн Чой.Лувсанжав, Г.Гантогтох, Дарамбал нарын “Монгол бичгийн хадмал толь”-д мө...

2010-04-03
Татгалзаж чадах уу?

 

Монголын төрөөс “тараадаг” төрийн одон медаль хэмээх хүмүүсийн сэтгэлийг татах ид шидтэй золигийн эд нэг байна шүү. Үүнийг мөн ч олон хүн тун ч олон талаас нь шүүмжиллээ, гэсэн хэдий ч коммунист нийгмийг санагалзуулсан энэ эдийг халчихаж чадалгүй та бид хорин оныг үдлээ. Энэ талаар магадгүй зуу зуун өнцгөөс нь харж шүүмжилсэн байх, гэвч энэ маргаанд өөрийн нэгэн өнцгийг нэмэрлэн энэхүү хоцрогдсон шагналын системийг халахад дуу хоолойгоо нийлүүлэн хувь нэмрээ оруулахаар шийдлээ.

Ардчилсан хувьсгалын лидер Э.Бат-Үүл маань Монгол улсын баатар, шилжилтийн хүнд хэцүү цагт шадар сайдаар ажиллаж ба...