Хорьдугаар зууны манлай зураач О.Цэвэгжавын “Эхийн цагаан сэтгэл” хэмээх алдарт зургийг бид сайн мэднэ. Энэ алдарт зураг тухайн үедээ эзэндээ “хөрөнгөтний үзэл суртлыг хуулбарлагч, үндэсний үзэлтэн, төөрөгдөлд орсон сэхээтэн” хэмээх “эрхэм алдар”-ыг хүртээж байсан түүхтэй. Бас энэ нэр хоч ганц О.Цэвэгжав төдийгүй түүний шавь П.Балдандорж болон Б.Чогсом, Г.Дунбүрээ, Г.Соосой нарын уран бүтээлчдэд ч олдсон юм. Дараа нь зураач О.Цэвэгжав шавь П.Балдандорждоо “Гучин долоон онд байсан бол ч буудуулах байж. Одоо хэлснээр нь л зурж байя” гэсэн гэдэг. Уран бүтээлээс болж цөлөгдөж, донгодуу...