2010-07-06
Чингис хаантай адилхан өвгөн хуурч

 

Хорьдугаар зуунд монголчууд бид улс үндэстнийхээ хувьд дэвшсэн, хөгжсөн, боловсорсон, соёлжсон нь маргашгүй үнэн билээ. Үнэхээр ч бидний өмнөх үеийнхэн социалист нийгмийг бүтээн босгохоор борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөн юм. Тэр үед өмнөх нийгмийнхээ шашны хэт мунхрал, бүдүүлэг болхи хоцрогдлоос салсан нь үнэн хэдий ч үүний хажуугаар ардын ёс заншил, ардын хөгжим, үндэсний хувцас, морин хуур зэрэг маань нүд үзүүрлэгдэн “хэлмэгдэж” явсан нь бас гашуун үнэн.

Аливаа хуучны нийгэм шинээр солигдоход олон дэвшилтэт зүйлстэй учран золгохын хажуугаар сайн бүхнийгээ ч муутай нь хамт харлуулан үгүйсгэ...

2010-07-06
"Эр (эм)-ийн гурван наадам" мину!

 

“Эрүүл явбал улсын наадам үзнэ...”

их зохиолч Дашдоржийн Нацагдорж

 

Агваансамдангийн Сүхбат хэмээх агуу бөх “байлаа”. Уг нь одоо ч амьд сэрүүн, цэл залуу, хүч чадалтайгаа хэвээр сайхан залуу л даа. Гэвч тэрбээр нэгэнт зодог тайлсан учраас эдүгээ бөхийнхөө хувьд “байлаа” хэмээн яригдахаар түүхт бөх болон үлджээ. Хүрэн дээлтэй аварга маань монгол бөхийн спортод үнэхээр шинэчлэл хийсэн нэгэн билээ. Түүнийг орж ирэхээс өмнөхөн арваад жил нэг хэв загварын “унтаа” маягийн барилдаантай ганцхан хүн түрүүлчихсэн, гоц өрсөлдөөн байхгүй, начны найраа гэдэг нь ч одоог бодвол ил тод цагаандаа гарчихсан нэ...

2010-07-06
Эмхэтгэл үү, эмхтгэл үү?

 

Нийтлэг тохиолдох том алдаа биш боловч “цогц журамтай болгох эмхтгэх үйлийн нэр” болох “эмхтгэл” хэмээх үгийг “эмхэтгэл” хэмээн бичиж байгаа нь сонин хэвлэлээр тааралддаг. “Эмхэтгэлгэж бичих нь буруу бөгөөд “эмхтгэл” хэмээх нь зөв аж. Зөв буруу аль нь болохыг гагцхүү толь бичиг л бидэнд хэлж өгдөг.

ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “эмхтгэл” хэмээн бичнэ гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бас “эмхтгэл” гэж байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “эмхэтгэл” гэж байх ажээ. Монгол бичгээр энэ ...

2010-06-15
Хамгийн зөв зам бол гэртээ харих зам

Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.

Э.Бат-Үүл

*        *        *

Хамгийн зөв зам бол гэртээ харих зам.

Шар Энхээ

*        *        *

Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй.

Ц. Оюунгэрэл (“Америкт суралцсан тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам”-ын зохиогч)

*        *        *

“Булгийн амсар энд байж болохгүй” хэмээн үзэл суртлын чулуун бетон цутгалаа ч оргилох ёстой ус хаа нэгтэйгүүр цойлон гарч ирдэг лугаа хүний бичих эрх чөлөө заавал өөрийгөө дийлдэшгүйгээр тун...

2010-06-12
Чээжлэх биш цээжлэх

 

Бидний өвөг дээдэс хүний санан тогтоох ой ухааныг тархинд биш цээжинд байдаг хэмээн сэтгэж байсны илэрхийлэл бол “цээжлэх” хэмээх үг билээ. ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл болох “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “хүн, амьтны бэлхүүс, хүзүү хоёрын хоорондох хэсэг” болох “цээж” гэдгээс гаралтай үгийг “цээжлэх” хэмээн бичнэ гэжээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос авахуулаад Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” гээд бүгдэд нь “цээжлэх” хэмээн байсаар атал заримдаа энэ үгийг “чээжлэх” хэмээн буруу бичих нь бий.

Ийнхүү буруу бичээд байгаагийн ш...

2010-06-08
Ээж ээ, сайн байна уу?

 

“Ээж ээ, сайн байна уу?” хэмээх зураг үнэхээр сэтгэлд хоногшсон “классик” бүтээл билээ. Энэ зургийг багадаа хараагүй хүүхэд бидний үеийнхнээс ховор байх аа. Олон ч айл, олон ч сургууль цэцэрлэгийн хананд энэ зураг байдаг байлаа. Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан хорин гурван насандаа залуу насны хүсэл тэмүүлэл болсон Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байхдаа хоёр настай балчир охиноо  хараад сэтгэл уяран алдарт “Ээж ээ, сайн байна уу?” зургаа бүтээсэн гэдэг. Энэ бүтээлийнхээ талаар Д.Амгалан гуай ингэж ярьжээ.

-Би тавиад оны ...

2010-05-26
Лам нар цаашаа, сэтгэл зүйчид наашаа

 

Улаанбаатарт шөнийн 3 цаг болж байна, ид шүлэг нойрын цаг. Хот амгалан нойрсоно. Хуримын ордон. Хос залуус хуримаа хийнэ. Тэдний амьдралын хамгийн гайхамшигтай мөч. Хөөе, яадаг тархинууд вэ эд нар чинь, арай галзуураагүй биз дээ, хүн унтах цагаар хуримаа хийж зогсдог, арай худлаа байлгүй дээ. Үнэн байлгүй яахав, залуус хуримаа хийгээд зогсож байна.

Жил бүрийн намар ганцхан удаа тохиох “Намрын дунд сарын арван долоон” хэмээх энэ өдөр Улаанбаатар хотын Хуримын ордон хорин дөрвөн цагаар завсар чөлөөгүй ажиллаж зуу гаруй хосыг бүртгэн ёслол үйлдэнэ. Зарим үед бүр 130 хосыг хүртэл энэ өдөрт амжуу...

2010-05-26
Хамгийн чухал нь кино

 

Ленин багшийн маань “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тэр үед үзэл суртлаа дэлгэрүүлэхэд нь бичиг үсэггүй хүн ч байсан хамгийн амархан хүрэх “зэвсэг” нь кино байсан бол одоо ч хүмүүсийг гэгээрүүлэх, зугаацуулах үүргийг кино гүйцэтгэсээр л байна. Дэлхийд анх 1895 онд Францын ах дүү Люмьерийн бүтээсэн киноноос энэхүү урлаг үүссэн гэдэг бол манай монголчууд 1936 онд оросуудтай хамтран “Монгол хүү” киног бүтээснээр кинотой танилцжээ. Киног бүтээхээсээ өмнө үзэж байсан байж таарна, тэгэхээр кинотой танилцсан нь үүнээс ч эртнийх гэж хэлж болох ...

2010-05-26
Чингэс биш Чингис

 

Хэн хүнд хамгийн эрхэм зүйл нь өөрийнх нь нэр гэдэг. Хүний нэрийг зөв дуудаж бичих нь том соёл, хүндлэл билээ. Чингис гэдэг цолтой Тэмүүжин хэмээх залуугийн тэртээх 13-р зуунд энэ ертөнцөд дуурсгасан нэр нь одоо бидний нэрийн хуудас болжээ. Бид заримдаа их хааныхаа нэрийг буруу бичиж түүнийг үл хүндлэх нь бий.

“Чингэс хааны нэрэмжит Их засаг их сургууль”, “Чингэс-Соосэ сургууль” гэх мэтээр ташаа бичсэн нь тааралдана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернэтээр ч энэ буруу хэлбэр элбэг. Зүй нь “Чингэс” биш “Чингис” хэмээн бичих ёстой. Монгол бичгийн хамгийн эртний дурсгал “Чингисийн чулууны бич...

2010-05-16
Эрч хүч, хөдөлгөөн, тэмцэл...

 

Бид морьтон монголчуудын үр сад билээ. Магадгүй адуу малыг гаршуулан тэжээж дотно нөхрөө болгосон ууган ард түмэн гэвэл бидний өвөг дээдэс байх.  Морь мал тэжээдэггүй хотын бидэнд ч хурдан морины уралдаан, хөдөө айлын гадаах адуу малыг харахаар өөрийн эрхгүй л нэг зүйл огшоод ирдэг. Морь малтай ийн ойр байдаг сэтгэлгээ бидний цусанд шингэсэн гэлтэй. Иймдээ ч нүүдэлчин монголчуудын ахуй байдал, амьдралын хэв маягийг дүрсэлсэн бүтээл бидэнд ойрхон байдаг.

          Өмнөх нийгмийн үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол “Азарганы ноцолдоон” юм. Үүнийг Монголын реалист зургийн томоохон төлөө...