2010-08-03
"Бөмбөгөр ногоон" улаан байсан уу?

 

Монгол улсын бүх театрын “загалмайлсан эцэг” бол “Бөмбөгөр но­гоон” хэмээх алдарт театр билээ. Энэ театр бол нүүдэлчин монголчуудыг суурин соёлд хүмүүжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан урлагийн голомт юм. Бидний бахархан ярьдаг Цагааны Цэгмид, Ичинхорлоо, Шаравдоо, Лувсаншарав, Цогзолмаа гээд алтан үеийнхэн бүгд л бөмбөгөр ногооныхон. Бөмбөгөр ногооныхон тэр үеийнхээ хамгийн сайхан залуус байсан гэдэг. Үсээ богинохон тайрч, дугуй малгай жишүүлдэсхийн тавьсан хүрээ хүүхнүүд, бүрх малгай духдуулж, урт дээлээр гоёсон харчууд бол бөмбөгөр ногооныхон. Одоогийнхоор бол одууд.

1926 онд Монголын ...

2010-08-02
Хүн морийг биш, морьд хүнийг уралдуулна...
Дуучин Куйза (Quiza)-гийн дуулсан "Толь" сонины дуу



бичсэн: Боролзой | цаг: 12:53 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-07-31
Төөрөгдөл сайхаан, харин үнэн л аймшигтай!

Цаг хугацаа гэдэг бол энэ хорвоогийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм.

Л.Түдэв

*        *        *

Эрдэмтэн гэдэг бол баталгаатай зөвшөөрөх үнэний эрэлчин байх тавилантай. Дэвшүүлсэн онолоо нотолж чадахгүй бол тэр эрдэмтэн биш.

Л.Түдэв

*        *        *

Төөрөгдөл сайхаан, харин үнэн л аймшигтай.

Альбер Камю

*        *        *

Байгаа бүх юмнаасаа аль болох их таашаал авч амьдралаа аз жаргалтай өнгөрөө. Тэнгэрт тэргэл сар гарсанд ч баярлан шөнөөр сар харан, голын чимээ сонсож сэтгэлээ баясга. Амьд явахын утга учир энэ.

Күнз

*        *        *

Сайхан хүүхнүүд хаа ч сайхан чигээрээ...

2010-07-28
Амжих уу, чадах уу, улс төрчид өө?

 

Аяа, албан тушаал чи баяр баясгалан минь буюу, би чинийхээ төлөө найз нөхдөө хулхидаж, ард түмнээ хуурч, хулгай хийхээс ч үл буцюу. Хүн чанараа ч гээмүү, худал хэлэхийг ч үл тоомуу. Өөр юуг ч хийхэд бие болоод сэтгэл минь бэлэн буюу! Худал хэлснээр, хулгай хийснээр, хулхидсанаар сайхан амьдардаг байх л даа, гэхдээ л...

Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди “Титэм үг” номдоо “Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай” гэжээ. Хийгүй ерөнхийлөгчөөс маань хээгүй үг гарахгүй ээ, түүний үг бол харин үнэн байх магадлалтай. Нэг зүйлийн талаар хамг...

2010-07-28
"Эрвээхий" биш "эрвээхэй"

 

Олон жилийн турш бид нэгэн үгийг хоёр янзаар бичиж, дуудсаар иржээ. Энэ бол “эрвээхий” болон “эрвээхэй” гэсэн үгс юм. Мэдээж зөв бичгийн дүрмийн дагуу аль нэг нь зөв байх учиртай. Зөв бичгийн болон бусад толиуд дээр хэрхэн бичсэнийг нь үзье.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс хамгийн сүүлд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (2008)-д “хос хоёр далавчтай, цэцгийн шимийг идэж амьдардаг, янз бүрийн өнгө бүхий нэг төрлийн шавж” хэмээн тайлбарлаад “эрвээхэй” гэсэн хэлбэрээр бичнэ гэжээ. Мөн “эрвээхэй” гэдэг “өмхий хатиг гэдэг нэгэн зүйл яр өвчин” байдаг ажээ.

Харин энэ толиноос буса...

2010-07-28
Зүүд гэдэг ийм...

 

          Зүүдэлж үзээгүй хүн гэж үгүй. Хүн байтугай амьтад, шувууд ч зүүдэлдэг гэнэлээ. Дэлхий дээрх бүх амьтдаас муурны зүүд хамгийн урт буюу 200 минут үргэлжилдэг бол үнээ нэг шөнийн дотор 25 минут, шампанзе 90, харин хүн 100 минут зүүдэлдэг ажээ. Зүүд нь хүний хувьд өөрөө өөртэйгөө ярилцаж байгаа нэгэн хэлбэр гэдэг. Бидний зүүдэндээ үзсэн аливаа зүйл нь бидний бодол, мэдрэмж, сонирхолтой нягт холбоотой байдаг. Хүн заримдаа хамгийн их хүссэн зүйлээ л зүүдэлдэг, хэрэв тэр хүсэл нь биелчихвэл зүүд зөнтэй хэмээн итгэцгээдэг.

Төрөлхийн хараагүй хүмүүс ч гэсэн мөн адил зүүдэлдэг байна. Хөнгөн ...

2010-07-14
Энэ өдөр сүүлчийнх бол...

 

Энэ өдөр л хамгийн сүүлчийнх юм шиг бодож амьдралын баяр жаргалыг эд эсээрээ мэдэрч амьдрах хэрэгтэй гэсэн яриа байдаг. Хором бүрийг бүтээлтэй, аз жаргалтай, хожим дурсах сайхан зүйлтэйгээр өнгөрүүл гэсэн санаа бөгөөд үүнийг хааяа бодож явахад илүүдэхгүй л үг. Гэхдээ юу юугүй үхэх гэж байгаа юм шиг баахан юм хийж бүтээх гээд довтлоод, эсвэл хэт жаргаад байвал бас л утгагүй юм. Гутрал гуниг ч гэсэн амьдралын маань нэг хэсэг л билээ.

Хэрэвзээ хүн яг маргааш үхэхээ мэдвэл ёстой жинхэнэ утгагүй зүйл болно биз. Францын зохиолч Жан Поль Сартраас авахуулаад өөр зохиолчид ч гэсэн аливаа хүн яг ийм ү...

2010-07-14
Зөвлөлгөө биш зөвлөгөө

 

Нэгэн үгийг хоёр янзаар бичиж хэвшсэний жишээ бол “зөвлөлгөө”, “зөвлөгөө” билээ. Чухам аль нь зөв бол, толь бичгүүдээс харцгаая. Хамгийн сүүлд хэвлэгдсэн ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ үгийг “Дагаж мөрдүүлэхээр хэлж сургасан юм” хэмээн тайлбарлаад “зөвлөгөө” хэмээн бичнэ гэжээ. Бид “зөвлөлгөөн” гэх бас нэгэн өөр үг байдагтай андуураад “зөвлөгөө” гэхийг “зөвлөлгөө” хэмээн буруу бичээд хэвшсэн ч байж болох юм.

Цаашлаад Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” гээд бүгдэд н...

2010-07-13
Хэл шинжлэл байгалийн шинжлэх ухаан мөн үү?

Түлхүүр үгс: Байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, орчин үеийн хэл шинжлэл, хэлний нийтлэг

Хэл шинжлэлийн ухаан нь ямар чиг хандлагаар чухам юуг судалдаг шинжлэх ухаан бэ, бусад шинжлэх ухаанаас юугаараа ялгаатай байдаг вэ зэрэг асуудал нь хэдийгээр нэлээн ойлгомжтой мэт боловч одоо үед зарим талаар эргэлзээтэй гэж хэлмээр асуудал болжээ. Хэл шинжлэл нь хамгийн товчоор хүний хэлийг судалдаг ухаан юм. Өөрөөр хэлбэл хэлний дотоод бүтэц, зүй тогтол, түүний мөн чанар, хөгжлийг судалдаг ухаан билээ.

Гэхдээ “Хэл шинжлэл байгалийн шинжлэх ухаан мөн үү?” хэмээх эргэлзээ нь шинэ юм биш гэж хэлж болох...

2010-07-08
Эрх чөлөө, түүний дайснууд


2010 он. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африкт болж байна. Сайхан байна. Хэдий алс холын оронд болж байгаа ч, хичнээн харь хүмүүсийн спорт ч гэлээ монголын залуучуудын хувьд эрийн гурван наадмаас нь ч илүү сонирхон үзэж харах зүйл нь болжээ. Хэдэн жилийн өмнөөс залуус энэ л үеэр найз нөхдөөрөө цуглан шар айраг уунгаа ярьж хөөрөн, хөгжин цэнгэлдэн тэмцээнээ амтархан үздэг уламжлал тогтжээ.

Уг нь телевизээр нь хөл бөмбөг гарч байгаа л даа. Бодоход гэртээ суугаад үзсэн ч болмоор. Өмнөх нийгмийн үед хөл бөмбөгийг гадаа бааранд суугаад үзэх нь байтугай телевизээр ч тухтай ...