2010-09-08
Яриа бичиг хоёр ялгаатай

          Одоо цагт монголчууд бидний эрх чөлөөгөө эдэлдэг нэгэн индэр нь интернэт болжээ. Зөв бичгийн дүрэм баримтлахгүй бичих нь энд л хамгийн түгээмэл. Энэхүү дүрмийг баримтлахгүй л бол Монгол улс сөнөчих гээд байгаа зүйл үгүй л дээ. Гэхдээ л хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг хүчтэй эд хойно олон нийтэд буруу үлгэр дууриал үзүүлдэг аж. Ердөө л ярьж байгаа шигээ дур дураараа бичээд байвал зөв бичгийн дүрэм гэж байгаад ч яах юм, бусдаас зөв бич хэмээн шаардах ч утгагүй болно.

          Ер нь аливаа хэлэнд бичгийн хэл, ярианы хэл гэсэн хоёр хэлбэр байдаг. Бичиг нь хэдий аман яриатайгаа ойр бай...

2010-09-07
Эзэн Чингисийн анхны хөшөө

          Нэгэн цагт ховор байсан юм бас нөгөө цагт элбэг дэлбэг болох үе байх ажээ. Эдүгээ монголчууд бид тэр аяараа Чингисээр “өвчилжээ” гэж хэлж болмоор ч юм шиг. Их хааныхаа нэрээр нэрлэсэн шар айраг, архи, гудамж, дээд сургууль, онгоцны буудал, зочид буудал, банк, академи, хоолны газар төдийгүй Чингисийн хэрэм, Чингисийн хүрээ, Чингисийн  өвөлжөө компани, бүүр “Чингисийн хэтэвч” хадгаламж зээлийн хоршоо хүртэл байв шүү. Түүний нэрэмжит газрууд бол бүүр зөндөө. Яахав хүмүүсийн үндэсний үзэл сэргэсний илрэл юм биз, нөгөө талаас монголчууд бидний дэлхийд танигдах хамгийн том брэнд Чингисий...

2010-09-07
Эрх чөлөө егөөдлөөс эхэлдэг

Хамгийн том боолчлогдол бол эрх чөлөөг олж аваагүй байж өөрийгөө эрх чөлөөтэй гэж үзэх болой.

Гёте

*        *        *

Эрх чөлөөтэй байх хэцүү, боолчлогдох амархан учраас л хүн боол явдаг.

Николай Бердяев

*        *        *

Өндөр хэргэм зэрэггүй гэж бүү шанал.  Өндөр хэргэм зэрэг хүртэхээр хүн би мөн үү, биш үү л гэж шанал. Хүмүүс чамайг мэдэхгүй байна гэж бүү шанал. Хүмүүст өөрийгөө мэдүүлэхээр би мөн үү, биш үү гэж л шанал.

Күнз

*        *        *

Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй.

Фридрих Генц

*        *        *

Дэг журамтай оронд үй...

2010-09-06
Муу хүн залхуу байдаг ч болоосой...

Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.

Сократ

*        *        *

Ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй.

Ян Райнис

*        *        *

Муу хүн залхуу байдаг ч болоосой, мунхаг хүн дуугүй явдаг ч болоосой!

Шамфор

*        *        *

Бидний мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй маань л хязгааргүй.

Пьер Лаплас

*        *        *

Тогтсон үзэл бодол үгүй бол хамгийн зоригтой хүн ч хулчгар болон хувирдаг.

Эжен Делакруа

*        *        *

Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол бүр багыг хийх байсан.

Марциал

*        *        *

Шинжлэх ухааны эрэл хайгуул солиорол биш байдаг тийм газарт, нэр төр – булаан эзэрхийлэ...

2010-09-01
Шударга ёс худалдагдахаараа үхдэг

Хэрэв чи үнэнийг нууж хаасан бол, хэрэв чи суудлаасаа босч цуглаан дээр үг хэлээгүй бол, хэрэв чи үг хэлэхдээ бүхнийг гаргаж хэлээгүй бол, чи үнэнээс урвасан байна.

Жек Лондон

*        *        *

Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах.

Шекспир

*        *        *

Шударга ёс худалдагдахаараа үхдэг.

Жорж Санд

*        *        *

Зарим хүмүүс ердөө ой муутай болохоороо л, бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдаг.

Лев Толстой

*        *        *

Үлдээсэн мөр нь ариун л бол хүн худал үг, цуурхал, хов живээс айдаггүй.

Овидий

*        *        *

Шударга ёс хү...

2010-08-31
Аз жаргал хүн бүхний үүдийг нэг л удаа тогшдог...

Мэдлэг мэдээлэл ямар үед үнэд хүрдэг вэ гэхээр уншиж байгаа хүн нь мэдлэгтэй үед үнэд хүрдэг. Уншиж байгаа хүн нь юу ч мэдэхгvй хүнд мэдлэг үнэд хүрдэггүй.

УИХ-ын гишүүн Д.Энхбат

*        *        *

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг.

Ги дө Мопассан

*        *        *

Амьдрал яагаад ийм богинохон байдгийг би ер ойлгохгүй юм. Амьдрал өөрөө мөн л Пушкины шүлгийн төгс хэлбэрт орсон урлагийн бүтээл болохоороо биднийг залхаахгүйн тулд тэр ч байж мэднэ. Богинохон байлаа гэдэг урлагийн бүтээлийн анхдагч нөхцөл мөн. Гэвч, хэрвээ хэнд ч уйтгартай санагдахгүй бол цааш нь сунгаад амьдруулм...

2010-08-30
Дайснуудаасаа битгий ай...

Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг.

Күнз

*        *        *

Хүн бол ариун чагаа тэнгэр ч биш, адгуус араатан ч биш. Гэхдээ чагаа тэнгэр байхыг хүсээд эхлэхээрээ л адгуус араатан болон хувирдагт зовлон нь байгаа юм.

Блез Паскаль

*        *        *

Төгс төгөлдрөөс бүү ай. Та түүнд хүрэхгүй. Тэгээд ч төгс төгөлдөр зүйлд ямар ч сайн юм байхгүй.

Сальвадор Дали

*        *        *

Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ.

Лев Толстой

*        *        *

Хэн ч түүнд атаархдаггүй бол, түүний амьдралд атаархмаар...

2010-08-27
Ялагдлаар ялалтыг харуулж болно...

Эрүүл явбал улсын наадам үзнэ.

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж

*        *        *

Амьдрал гэдэг арчаагүй, муухай сайхан хоёр нэгэн зэрэг оршино...

Санжаасүрэнгийн Зориг

*        *        *

Үгний цөөнө нь, юбканы богино нь дээр.

Асашёорюү Дагвадорж

*        *        *

Октябрийн хувьсгал Орос шиг харанхуй газар л бүтсэн зүйл.

В.И.Ленин

*        *        *

Үндсэн хууль дахь иргэний эрхийн заалтууд нь хувь хүнийг төрийн хүч түрэмгийлэл, зарим тохиолдолд хууль тогтоомж, зарим тохиолдолд нийгмийн олонхиос хамгаалсан байдаг.

Х.Тэмүүжин

*        *        *

Уучлалаар хайрыг илэрхийлж болдог, ялагдлаар ялалтыг хару...

2010-08-14
Сүхбаатар Ленинд бараалхсан уу?

 

          “Сүхбаатар нь нэлээд мөрийтэй тоглох дуртай хүн байжээ. Зарим мэдээгээр тэрээр 1920 онд Орос явахдаа зардлаараа тоглочихсон тул гэрээ зараад эхнэр хүүхдээ айлын пинд үлдээгээд явсан байдаг. Түүний нас барахад мөрийнд алдсан нэлээд өр гарч ирснийг Засгийн газраас төлж цайруулжээ” хэмээн Баабарын “Монголчууд: Нүүдэл суудал” хэмээх бүтээлд бий. Бидний хайртай жанжны маань тухай нэлээн өөр дүр зураглал байгаа биз? Одоогийнхоор бол тэрээр нэлээн “сайн эр” явжээ.

Мөн эхнэрийнхээ толгойн гоёлыг зарж бүр өөрийн отго жинсээ жасын газарт барьцаалан мөнгө зээлж явсан, ойролцоох гудманд байсан...

2010-08-03
Тэнхим, тэнхэм, тинхим - Аль нь зөв бэ?

 

Дээрх үгийг гурван өөр хэлбэрээр бичсэн байх нь бий. Тухайлбал, МУБИС-ийн багш нарын өрөөний хаягт тэнхэм гэж бичсэн нь харагддаг. Олонх нь тэнхим хэмээн бичнэ, ховор боловч тинхим гэж бас тааралдана. Тэгэхээр энэ гурван хэлбэрийн чухам аль нь зөв бэ?

          “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “хурал чуулган хийх болон зочин гийчнийг дайлах, хичээллэх том тасалгаа”, “их дээд сургуулийн салбар шинжлэх ухаанаар мэргэшүүлэх хэсэг” гэх мэтийг “тэнхим” хэмээн бичнэ гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжавын “Монгол бичгийн хадмал толь” аль алинд нь ...