“Нам бол төрийн улаан булан мөн” хэмээн Монгол улсын ес дэх ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн тэртээх гучаад онд хэлсэн нь бий. Нам хэмээх зүйл Монголд үүсээд удаагүй байсан “харанхуй бүдүүлэг” цагт хэлсэн гэхэд их л голыг нь олоод хэлчихсэн ч юм шиг, одоо бодоход. Улсын бүх ажил хэргийг зохион байгуулдаг, ард түмнийг төлөөлөн ажилладаг төр хэмээх зүйл байх. Тэрхүү төрийн жанжин шугамыг авч явдаг, ирээдүйг тодорхойлдог, үзэл бодлыг чиглүүлдэг олон нийтийн байгууллага бол нам бөгөөд гэхдээ бас бүх зүйлийнх нь гол төвд байдаг хамгийн чухал зүйл нь биш гэсэн санаа юм болов уу. Бурхан багшийн үнэнч...