2010-10-26
Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй

Хүний зорилго том жижиг, урт богино хугацааны байж болно. Тэр тавьсан зорилгодоо хүрч чадаж л байвал амжилтад хүрч байна гэсэн үг.

Цэндийн Баатархүү (Монгол Лектор төвийн тэргүүн)

*        *        *

Амьдрал гэдэг амьд явахад биш, эрүүл байж ихийг бүтээхэд л байдаг юм.

Марциал

*        *        *

Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй.

Шопенхауэр

*        *        *

Өвчин гэдэг нэг ёсондоо цагаас эрт ирсэн өтөл нас юм.

Александр Поуп

*        *        *

Архичин эр мөн ч их дарс хөнтөрчээ. Эцэст нь тэр дарс өшөөгөө авлаа.

Леонардо да Винчи

*        *        *

Илүүдсэн юм бүхэн – дутагдал.

Сенека

*        *        *

Юуг ч бүү илүүдүүл. Эрт унтаж, эрт бос. Хүнийг эрүүл, баян, ухаалаг байлгадаг зүйл ердөө л энэ.

Франклин

*        *        *

Эрүүл байгаа дээрээ гүйж авахгүй бол, өвдсөн хойноо эцэж цуцталаа гүйх болно.

Хораций

*        *        *

Хүнд учирч болох хамгийн том гай бол цагийн гарз.

Теофраст

*        *        *

Өмч хөрөнгөө сайн дураараа тараан цацдаг хүн гэж үгүй, гэтэл хүн бүхэн юу ч бодолгүйгээр цаг заваа бусадтай хуваалцах юм. Хэмнэвэл зохилтой, хэмнэснийг нь магтууштай цорын ганц зүйл нь цаг хугацаа атал бид өөр юуг ч бай түүнээс илүү хямгадаж нарийлах юм.

Монтень

*        *        *

“Цаг ч урсан өнгөрч байна даа” гэж бид тун буруу ойлголтоор яриад сурчихжээ. Цаг хугацаа бол мөнх юм. Та л өнгөрч байгаа хэрэг.

Моисей Сафир

*        *        *

Цаг алдсандаа хамгаас илүү бухимддаг хүн л хамгаас илүү ухаантай.

Данте

*        *        *

Хүн мөн ч хачирхалтай амьтан шүү. Эд хөрөнгөө алдахдаа гутран уймрах мөртлөө амьдралынх нь өдрүүд эргэлт буцалтгүй орхин одохыг юман чинээнд тоодоггүй.

Абу-ль-Фараж

*        *        *

Харанхуй бурангуй цаг үе гэж байдаггүй, харанхуй бурангуй хүмүүс л бий.

Ромен Роллан

*        *        *

Үр дүнгүй алдсан цаг хугацааны араас харуусан суух нь үлдсэн хугацааг ухаалгаар ашиглахад тус болдоггүй.

Жан дө Лабрюйер

*        *        *

Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Цагийн үнэ цэнийг мэддэг хүний амжилтын нууц энэ.

Эдуард Лабуле

*        *        *

Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй.

Франклин

*        *        *

Дэмий хоосон залуу нас бол гай зовлон.

Авай Хунанбаев

*        *        *

Залуу насанд үйлдсэн нүглээ бид өтөл насандаа цайруулах болдог.

Роттердамын Эразм

*        *        *

Зайлшгүй зүйлээс айна гэдэг мунхаг хэрэг.

Публилий Сир

*        *        *

Залуу насаа байсхийгээд л дурсах нь хөгширч буйн шинж.

Александр Дюма-эцэг

*        *        *

Залуу насныхаа хамаг ааг хүчийг хэзээ ч хуучрахгүй мөнхийн зүйлд зориулж шингээсэн гэж бодохоос илүү сайхан тайвшрал өтөл насанд үгүй.

Шопенхауэр

*        *        *

Цэнгээний газрын дууч эм насны эцэст буянт үйлс бүтээж болно. Насан туршаа замбараагүй явдалд умбасан нь түүнд садаа болохгүй. Ёс журамт эмэгтэй бууралтахын цагтаа нэр төрөө уландаа гишгэх нь бий. Насан туршаа хатуу чанд ёсыг сахисан нь түүнд дэмий санагдана. “Амьдралаа хэрхэн төгсгөж байгаагаар нь хүнийг шүүн цэгнэ” гэсэн олны үг бий. Энэ л үнэхээрийн гайхамшигтай үг юм даа.

Хун Цзычэн

*        *        *

“Хөлөг онгоцонд суух чамд аймаар биш байна уу? Хичнээн хүн онгоцны сүйрлээр далайд живсэн билээ?”. Эгэл хүний логик энэ. “Орондоо орох тэгвэл аймаар биш үү? Түүнээс ч олон хүн унтах гэж орондоо хэвтээд үхээд хоносон байдаг юм даа”. Далайчны хариулт энэ.

Ийеш Дюла

*        *        *

Хөгшрөхийн хамгийн гунигтай нь ирээдүй түүний ард үлдсэнд байдаг.

Сантьяго Рамон-и-Кахаль

*        *        *

Хөгшрөх уйтгартай л даа. Гэвч урт наслах цорын ганц боломж бол энэ.

Шарль Сент-Бёв

*        *        *

Хуучин зүйлээс зөв сонголт хийж чадвал шинийг авч байгаатай л адил.

Даниель Обер

*        *        *

Залуу хүнд хөгшин хүний ямар нэгэн сайн талууд байх юм уу, өвгөн хүнээс залуу хүний аятайхан чанарууд цухалзахад би тун их дуртай.

Цицерон

*        *        *

Хөгшин хүнийг бүү шоол, чи өөрөө хөгширсөөр л яваа.

Менандр

*        *        *

Залуу насанд бол амьдрал гэдэг хязгааргүй урт ирээдүй цаг, хөгшрөөд бодоход маш богинохон өнгөрсөн цаг байдаг.

Шопенхауэр

*        *        *

Хэрэв бидний зарим нь үхээд зарим нь үлддэг сэн бол үхэл гэдэг хамгийн харамсалтай явдал байх сан.

Жан дө Лабрюйер

*        *        *

Юм бүхнээс айж болгоомжилдог маань бидний буруу биш. Үхэх үйлтэй амьтан бүр тийм байдаг. Харин мөнх наслах юм шиг л бид цөмөөрөө мөн ч ихийг хүсэцгээх юм даа.

Ларошфуко

*        *        *

Сайхан өнгөрүүлсэн өдөр сэтгэл амар унтах боломж олгодог шиг, үр ашигтай амьдрал тайван үхэх бололцоог хайрладаг.

Леонардо да Винчи

*        *        *

Сайн нэр хамгийн үнэт баялаг. Үүнийг үлдээж чадаагүй хүн мөн ч золгүй амьтан аа!

Саади

*        *        *

Хэрэв та өөртөө хэзээ ч нурж унахгүй хөшөө босгоё гэвэл сэтгэл зүрхээ сайн номонд шингээ.

Пьер Буаст

Бичсэн: Боролзой | цаг: 19:19 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 17:30, 2012-10-30 | Холбоос | |


uneheer saihan uhaaral hairlasan ugs bn. Mash ih taalagdlaa bayrlalaa
Бичсэн: hanna (зочин) цаг: 21:26, 2011-07-09 | Холбоос | |


Маш их таалагдлаа. Баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 13:07, 2010-10-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax