2010-02-01
Тэнэмэл хүү буцаж ирсэн нь

Алдарт “Тунгалаг Тамир” киног бид сайн мэднэ. Түүн дээр Хонгор эсэргүүнүүдтэй нийлж буруу замаар явж байгаад эцэст нь очих ч газаргүй арга мухардахын цагт ганцхан хүн рүү л эргэлт буцалтгүй давхидаг билээ. Зорьсон хүн нь түүний аав Итгэлт. Өвөрт нь ганцхан хүүгийнх нь бойтог л байдаг нь хичнээн өрөвдмөөр. Хамгийн их зугтааж байсан тэр хүн нь аргаа барж хэцүүдсэн цагт өмөг түшиг болох, үнэндээ хүнд хамгийн дотны хүн болох аав нь ажээ. Харамсалтай нь уулзаж амжилгүй алуулдаг, хэрвээ уулзаж чадсан бол ухаант аав нь нөгөө хадгаа бариад л “арван агт морио” амлаад л хэнбугайг ч гэсэн аргалах байса...

2010-01-27
Дарга бол хүний нэг төрөл мөн

Алдарт зохиолч Ж.Барамсайн “Үхэр бол амьд амьтан мөн” хэмээх егөө өгүүллэг бий. Гайхамшигтай зохиол, иймэрхүү зүйл амьдралд мөн ч олон тохиолддог доо. Ийм юм хийчихгүй юмсан гэж бодохоор өөрөөсөө ч айдаг юм. Түүний өгүүллэгийн загвар, санаагаар бас нэгэн өөр зүйлийг түншээд авахад болмоор санагдаад үүнийг бичлээ.

          Ер нь амьдралын хуулиар хүчтэй, ухаантай, боловсролтой нь бусдыгаа удирдаад, чиглүүлээд явах жамтай, нөгөөдүүл нь түүнийг хүлээн зөвшөөрөх ч ёстой. Дарга хийхийг бараг хүсэх зүйл ч биш, маш хэцүү, боловсрол, ухаан, хичээл зүтгэл шаардсан хүнд ажил л даа. Гэтэл өнөөгийн нийгэм...

2010-01-25
Хүн төрөлхтөний хамгийн анхны "уран зураг"

Бичиг үсэг сурч хараахан амжаагүй байгаа бяцхан хүүхдийн хамгийн анхны уран бүтээл харандаа цаас нийлүүлэн зураг зурахаас л эхэлдэг билээ. Харин хүн төрөлхтөний сэтгэлгээний “балчир” байх үеийн хамгийн анхны баримт, дурсгал гэвэл хадны сүг зураг билээ. Бичиг үсэг үүсэхээс нэн эрт үеийн эдгээр зургууд нь нэг талаар тэр үеийн хүмүүсийн хэрхэн аж төрж, юу бодож сэтгэж, хүсэж мөрөөдөж байсан талаарх асар үнэтэй мэдээллийг бидэнд дамжуулж байгаа бөгөөд нөгөө талаар үүнийг эртний урлагийн бүтээл гэж ойлгож болно.

Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин суун амьдарч байсныг и...

2010-01-18
Монголын төрийг хөдөөгийнхөн...

Аймшигт долоон сарын нэгэн бидэнд ямар сургамж үлдээсэн бол... Үнэхээр тэнд тийм эвдэж сүйтгэхийн дон туссан “хүн сүрэг” байв уу, эсвэл хийж байхаа олж ядсан адал балмад этгээдүүд байв уу, морин хуур эвдэж, урлагийн бүтээл сүйтгэж, жүжигчдийн хувцас, малгай давхарлан өмсөж гүйлдсэн зүгээр л хий хоосон “марзганагчид” уу, үнэхээр шударга бус сонгуульд дургүйцсэн энгийн шударга иргэд маань байв уу?

Аливаа шударга бус зүйлд дургүйгээ хүрвэл бид жагсаад үгээ хэлчихдэг, баярлавал Сүхийн талбай дээрээ хэний ч албадлагагүйгээр цуглаад баярласан шиг баярлачихдаг эрх чөлөөт, ардчилсан монголын иргэд би...

2010-01-08
“Бүрэг” хэмээх газрын нэрийн тухайд

Түлхүүр үгс: Булган аймгийн Бүрэгхангай сум, эртний түрэг, газрын нэр, үгийн гарал

          Нэгэн цагт бидний амьдран буй энэхүү газар нутагт монголчууд биднээс өөр угсааны Сяньби, Жужан, Түрэг (М.Э. 540-745 он), Уйгар, Кидан зэрэг төрт улсууд нутаглаж байсан үе бий. Эдгээр улсууд нутаглаж байсны ул мөр нь элдэв булш бунхан, хүн чулуу, бичиг үсгийн гэх мэт биетээр олдож буй дурсгалаас авахуулаад газар усны нэрэнд хүртэл үлджээ. Ер нь газар усны нэрийг ажиглахад тэнд нутаглаж байсан ард түмэн л уул усандаа голчлон нэр өгдөг ажгуу. Тухайлбал, одоо бидний үед учир утгыг нь ухаарахаа нэгэнт боль...

2009-12-12
Монгол хэлний үгийн сангийн үүсмэл бүрэлдэхүүний судлал

Монгол улсын шинжлэх ухаан-108 боть

“Монголын уран зохиолын 108 боть” гэж бий. Мөн Монгол улсын Шинжлэх ухааны академиас “Монгол улсын шинжлэх ухаан” хэмээх 108 боть цуврал бүтээлийг санаачлан бүтээж байгаа нь амжилттай үргэлжилж байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан А.Цанжид цувралын өмнөх үгэнд “...Хэн нэгэн хүн зохиолчдыг дуурайгаад гэж биднийг шүүмжилж магадгүй. Тэгвэл түүний түмэн зөв. Бид зохиолчдыг дуурайсан юм. Сайн үйлсийг дуурайх нь ичгэвтэр хэрэг огт биш. Монголчууд бид сайн бүхнийг дуурайгаад байвал өөрсдөө маш сайн болох нь дамжиггүй шүү дээ” гэжээ.

Ийнхүү үн...

2009-12-11
Миний аав коммунист, миний ээж коммунист!
               Би яагаад ч юм социализмын үеийн марзан, нөгөө талаар эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг ийм үгнүүд цуглуулах дуртай. Афоризм, мэргэн үг гэхэд ч хаашаа, коммунист уриа лоозонгууд л юм. Заримыг нь ч үнэхээр одоогийн хүүхдүүд уншвал бараг ойлгохгүй байх даа. Ленинч ёсоор амьдаръя ч гэх шиг, бас тэгснээ Ленинч ёсоор ажиллая ч гэж юуг хэлдэгийн хөөрхий, арай л Ленинч ёсоор загас наадуулцгаая гэж болоогүй байх, үнэндээ ч Ленин багш маань хувьсгал хийгээд юун загас наадуулах манатай явсан юм биш үү.

                За ямар ч байлаа гээд бидний өмнөх үеийнхний далан жилийн а...

2009-12-10
Баабар хөдөлмөрийн баатар болоход би “үхнэ”

Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ... (Яруу найрагч Б.Галсансүхийн 2006 онд “Болор цом”-д уншсан шүлгээс)

 

“Соёл иргэншлээс хол хөндий уудам талын дунд монгол гэрт хэдэн монгол ердөө л өрнө зүгт Египтийг эзлэх, дорно зүгт өмнөд Хятадыг дайлах “яль шальгүй” төлөвлөгөөг хэлцэж байв. Дэлхийг эзэгнэх ийм том цар хүрээтэй төлөвлөгөөг үнэнээсээ буурьтай хэлэлцэж байсан өөр тохиолдол хүний түүхэнд гараагүй ээ. Мөнх хаан дүү Хүлэгүдээ Африк хүртэл аялах саналыг тавьсан нь зуун жил үргэлжилсэн Хүлэгүгийн хаант улс буюу Персийн Ил хаадын улсын суурийг тавьсан байна”.

Баабарын “Монголын түүх” номы...

2009-12-10
Авхай биш авгай

          Одоогийн бидний ярианы хэлэнд авхай, авгай хэмээх үгс нь хоёулаа эмэгтэй хүнийг дуудах үгс л дээ. Авхай гэж дээхнэ үед язгууртан хүний охиныг, харин орчин үед залуу хүүхнийг егөөдөх маягаар хэлдэг бол авгай гэж хүний гэргий болсон хүнийг, эсвэл өөрөөсөө эгч эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр юм.

Гэтэл авгай гэж ах настныг хүндэтгэх өөр нэгэн утга бий. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаагүйгээр нэрийнх нь ард залгаснаар хүндэтгэх утгыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл гуай гэсэн үг. Жишээлбэл, Монгол улсын одоогийн ерөнхийлөгчийг Элбэгдорж гуай ч гэж хэлж болно, Элбэгдорж авгай ч гэж хэлж болно. Мөн...

2009-12-10
Гараг биш гариг

Сүүлийн үед телевиз, сонингоор долоо хоногийн гаригийн нэрийг гараг хэмээн хэлж, бичиж бүүр хэвшив бололтой. Уг нь гариг ертөнц, даваа гариг гэх мэтээр хэлж яриад болоод ирсэн үг л дээ. Телевизийн урлаг гэдэг их хүчтэй зүйл. Сэтгүүлч Г.Бадамсамбуугийн “Гараг” студийн “Аяллын цаг” хэмээх нэвтрүүлэг гардаг болсноос хойш гаригийг гараг хэмээн буруу хэвшчихэв үү, эсвэл өөр шалтгаан алин боловч үүнийг засч залруулах ёстой. Эсвэл зөв бичгийн дүрэмд үнэхээр өөрчлөлт орчихсон юм уу. Үзье.

1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д гараг, 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “М...