2009-12-07
Компьютер хэл шинжлэл ба цахим үгийн сан (1) байгуулах асуудалд

 

Компьютер хэл шинжлэл ба дэлхийн чиг

 

Бидний амьдран буй энэ зууны хүн төрөлхтөний өдөр тутмын ахуй амьдрал, амьдралын хэв маягийг компьютер болон компьютержсэн орчингүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. XX зууны дунд үеэс компьютер хэмээх нэгэн шинэ техникийг үйлдвэрлэн гаргах болсноор олон салбарын эрдэмтэн мэргэд судалгааны ажилдаа өргөнөөр хэрэглэх болсон билээ. Шинжлэх ухааны бүхий л салбар чиглэлүүд, ялангуяа хэл шинжлэлийн судалгаа ч гэсэн энэ чиг хандлагаар хөгжих зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ талаар нэлээд амжилт олжээ. Манай хэл судлалын эрдэ...

2009-11-20
Хэл шинжлэлд хувьсгал хийсэн эрдэмтэн: Авраам Ноам Чомский

Шинжлэх ухааны ололт нээлт нь үе үеийн олон эрдэмтдийн нөр их хөдөлмөрийн үр дүн мөн билээ. Харин тэдний дотроос Адам Смит шиг, Чарльз Дарвин шиг, Зигмунд Фройд шиг, Альберт Эйнштейн шиг шинжлэх ухааны үйл хэрэгт хувьсгал хийсэн хэмээн дуурьсагдах хувьтай нь цөөхөн аж. Хэл шинжлэлийн ухаанд хувьсгал хийж орчин үеийн хэл шинжлэлийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол Ноам Чомский юм.

Америкийн нэрт философич, хэл шинжээч, улс төрийн зүтгэлтэн, сэтгэгч Авраам Ноам Чомский 1928 оны 12 сарын 7-нд АНУ-ын Пеньсилвани мужийн Филаделфи хотын ойролцоох Зүүн Оэк Лэйнд мэндэлжээ. Түүний эцэг Виллиа...