2010-03-12
Ван Гогийн чих ямар "үнэтэй" вэ?

 

          Энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийг хаана хэрхэн ямар үнээр зарагдсанаар нь буюу хэдэн “ногооны” үнэтэй эд вэ гэдгээр нь эрэмбэлчихдэг амар арга бий. Уран зураг ч ялгаагүй уран бүтээлчийн нэрээс, бүтээлийн цуу дуулианаас болон үүх түүхээсээ болоод алдар нэр, үнэ өртгөөрөө янз бүр. Дэлхийн хамгийн үнэтэй зургууд гээд энд тэнд янз бүрээр үнэлсэн л дуулддаг. Тухайлбал, Леонардо да Винчийн алдарт “Жоконда”-г нэгэн даатгалын компани 100 сая доллараар үнэлсэн гэнэ. Харин үнэ цэнээрээ уран зургийн ертөнцөд толгой цохидог бүтээлтэй зураач бол Голландын алдарт зураач Винсент ван Гог...

2010-03-11
Эхийн сэтгэл гэж ийм...

 

Монгол улс ардчилал, чөлөөт нийгмийг сонгосон ерэн оноос хойш утга зохиол, уран зургийн ертөнцөд урьд өмнө хаалттай байсан сэдэв, арга барил бүхий бүтээлүүд “чөлөөлөгдөж”, уран бүтээлчид ч модернист хэмээх урсгалаар шүлэг зохиол туурвицгааж, зураачид ч чөлөөтэй үзэсгэлэнгээ гаргацгааж эхэлсэн юм. Одоо бодоход, хуучин дэглэм маань “социалист реализм” хэмээх ганцхан аргаар бүтээл туурвихыг уриалдаг, үүнийг нь бүх хүмүүс нэгэн утгаар адил ойлгох ёстой хэмээн тулгадаг, бусдаас арай өөрөөр сэтгэгчдийг дарамталдаг “бурангуй нийгэм” байжээ. Өөрсдийгөө “хөрөнгөтний бус замаар” явж байгаа, нөгөөдүүл...

2010-03-09
Багшийн гурван ном

 

Монголчууд эртнээс “багшид мөргөмү, номд мөргөмү, хуврагт мөргөмү” хэмээн хэлсээр, энэ сургаалыг дагасаар ирсэн билээ. Энэ сургаалын дагуу “багшийг шүтэх ёс” ч гэж бий. Үнэндээ энэ нь хэт шашинжсан байсан үеийн ойлголт, хэллэг юм уу даа хэмээн санагддаг юм. Багш гэдгийг төвдөөр лам гэдэг, багшийг шүтнэ гэдэг нь ламыг шүтнэ гэсэн утгатай. Цагаан сараар ч аав ээжээсээ өмнө лам багш дээрээ түрүүлж очиж золгодог ёс ч байдаг. Энэ ойлголт маань явсаар багшаасаа дээгүүр шавь гэж байхгүй, багшийг шүтэх ёстой энэ тэр гээд амьдралын үнэнээс баахан хэтийдчихсэн юм шиг. Багш гэдэг зүгээр л шүтэгдэх төд...

бичсэн: Боролзой | цаг: 11:56 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-03-09
Төр ариун бол охид ариун!

 

Дэлхий даяараа л арабын орнуудыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их боогдуулдаг хэмээн шүүмжилцгээдэг. Хар гивлүүрээр нүүрээ хаан ганцхан нүдээ гарган явцгаадаг, нөхрөөсөө өөр хүнд нүүр болон биеэ харуулдаггүй, ганц нөхрийн олон эхнэрийнх нь нэг болдог гээд л. Гэтэл үнэндээ тэр арабууд чинь эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр дээдлээд байгаа ч юм шиг. Хар гивлүүрийн цаана байгаа үл харагдах царайнуудыг сайхан муухайгаар гоочилж байгаа ч юм алга, нэгнийгээ сайхан муухай, хөгшин залуу эхнэртэйгээр нь доромжлох бололцоо ч алга, олон эхнэр авдаг болохоор нөхөрт гараагүй хүүхнүүд манайхан шиг их ч ...

2010-03-06
Капитализмыг алгасах гэвэл...

 

          Бидний үеийн хүүхдүүд социализмын “хагас боловсруулсан бүтээгдэхүүн”-үүд билээ. Социализм бараг л бүрэн төгс ялах шахаж байсан наяад оны дундуур анх нэгдүгээр ангид ороод уншиж сурч байхдаа гудамжинд байдаг тэр үеийн уриа лоозонгуудыг уншиж аав ээждээ шалгуулдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг энэ олон реклам сурталчилгааны самбарууд гэж байсангүй. Тэдгээр уриа нь “Социализмын ялалт өөд урагшаа”, “МАХН-ын XIX их хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлье”, за тэгээд нөгөө алдарт “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч...” гээд л санагдаж байна...

2010-03-03
"Цагаан дарь эх" бол монгол охины сонгодог дүр

 

Хувь хүний болоод улс орны хувьд гээд ямар ч зүйлд уналт, босолт гэж бий. Монголчууд бидний туулж өнгөрүүлсэн түүхийг эргэн харахад ядран доройтох үе ч байлаа, сэргэн мандсан үе ч байлаа. Улс үндэстнийхээ хувьд Чингисийн монгол арван гуравдугаар зуунд дэлхийн хэмжээнд сэргэн мандаж байсан бол урлагийн хувьд ч мөн сэргэн мандсан үе бидэнд бий.

          Леонардо Да Винчи, Миколанжело гээд XVI зууны үеийн суу билигтнүүд эртний Грекийн урлагийг дахин сэргээн хөгжүүлснээр дэлхийн урлагийн түүхэнд “ренессанс” буюу “сэргэн мандалт” гэдэг уран сайхны бүхэл бүтэн үеийг гаргаж ирсэн билээ. XVII зууны...

2010-03-03
Ш.Лувсанванданы "Монгол хэл аялгууны учир" өгүүллийн тухай

 

Академич Б.Ринчен 1959 оны 1-р сард Бээжин хотноо суух эрхэмд нэгэн захидал илгээжээ. Уг захидлыг хүлээн авагч нь Бээжингийн их сургуульд багшилж буй зочин профессор Шадавын Лувсанвандан байлаа. Энэхүү нөхөрсөг захидалд “Таны биеийг монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд илтгэх монгол эрдэмтний бүрэлдэхүүнд оруулсныг мэдэгдэе. Таны нэг илтгэлийг “Монгол хэл аялгууны учир” гэж төлөвлөсөн. Үүнд монгол хэлийг халимаг хэл, буриад хэл гэх зэргээр хуваадгийг хэлний шинжлэлийн үндэс баримт хайшаа болохыг гаргамуй. Халимаг хэл гэж Ижил, Донын их, бага дөрвөд, торгуудын аялгууг нэрлэдэг б...

2010-03-01
МАХН-89 настай брэнд!

 

          Манай ардчилагчид 1937 онд монголын ард түмнийг хэлмэгдүүлж хориод мянган халуун амийг хөнөөснийхөө төлөө МАХН-ыг ард түмнээсээ уучлалт гуй гэж мөн ч их шахдаг билээ. Нөгөөдүүл нь ч уучлалт гуйхгүй хэмээн гүрийсээр байгаа, гүрийх нь ч тэдний түмэн зөв бөлгөө. Ямар хувьсгалт нам тэр үед ард түмнээ алъя гээд, ардчилсан нам үгүй гээд гүйгээд байсан биш дээ. Тэр үед ердөө ганц л нам байсан, ганц л хүний нэр дэвшүүлээд, байгаа ганц хүнээ л сонгодог байсан. Эмээгийн минь дурсаж ярьдагаар тэр үеийн сонгуульд “Үнэн” сонины эрхлэгч Гомбын Жамц гэдэг хүн нэр дэвшээд, тэр ганц нэр дэвшсэн хү...

2010-02-27
Түвшин үү, төвшин үү?

 

          Төлөв даруу хэмээх утга болоод хүний нэрэнд ордог “Төвшин”-г олон нийтийн бичиж байгааг үзвэл “түвшин”, “төвшин” хэмээн хоёр янзаар бичжээ. Нарийн анхааран үзвэл төлөв томоотой, тогтуун гэсэн утгыг “төвшин”, хэмжээ заасан утгыг “далайн түвшин” гэх мэтээр ихэвчлэн утгыг ялган бичсэн бололтой байна. Харин хүний нэрэнд аль алинаар нь бичжээ.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “төвшин” гэсэн хэлбэрээр бүх утгыг тайлбарлажээ. Хазгай биш, гажуугүй, тэгш, мөн утга шилжсэн “төлөв томоотой, дөлгөөн, талбиу” болоод “энх тунх, тогтуун, аятай”, өргөгдөц ба өндрийн хэмжээг тогтоох суурь...

2010-02-27
Хушуу биш хошуу

Google хайлтын системээр хушуу хэмээн бичсэнийг хайн үзвэл энэ хэлбэр их тааралдах ажээ. Их төлөв таван хушуу мал, уулын хушуу, хушуу нэмэх, хушуу дэвсэх гэх мэтээр байна. Өдөр тутмын сонин хэвлэл болон ном товхимол дээр ч ингэж бичсэн нь олонтаа. Гэвч энэ нь зөв бичих зүйн хувьд буруу билээ. Зүй нь одоо бидний хэрэглэж буй кирилл бичигт үүнийг хошуу хэмээн зөв бичих учиртай.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл хошуу гэсэн хэлбэрт дараах дөрвөн утга байна. Энэ нь нэгд: “хүн амьтны ам хамрын үзүүрийн тус газар”, хоёрт: “хуучин засаг захиргааны хуваарийн нэгж”, гуравт: “юмны шувт...