Бидний үеийн хүүхдүүд социализмын “хагас боловсруулсан бүтээгдэхүүн”-үүд билээ. Социализм бараг л бүрэн төгс ялах шахаж байсан наяад оны дундуур анх нэгдүгээр ангид ороод уншиж сурч байхдаа гудамжинд байдаг тэр үеийн уриа лоозонгуудыг уншиж аав ээждээ шалгуулдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг энэ олон реклам сурталчилгааны самбарууд гэж байсангүй. Тэдгээр уриа нь “Социализмын ялалт өөд урагшаа”, “МАХН-ын XIX их хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлье”, за тэгээд нөгөө алдарт “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч...” гээд л санагдаж байна...