2011-11-29
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан

Архи ч хүнийг олон жил уулгуулдаггүй бололтой.

Баабар

*        *        *

Нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг.

З.Очир

*        *        *

Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л байгаа.

Уинстон Черчилл

 

*        *        *

Олон найзтай байна гэдэг олон дайсантай байна гэсэн үг.

Н.Энхбаяр

*        *        *

Хамаг зовлон, бэрхшээлийн үндсэн шалтгаан нь мунхгийн харанхуй байдаг. Өөрийнхөө ирээдүйг бурханд даатгах нь тийм ч ач холбогдолтой биш. Ном уншуулж, бурханд мөргөх нь чухал биш. Бурхан шашинд туйлын зорилго нь гэгээрэх юм. Гэгээрэхийн тулд уншиж, судлах учиртай.

14-р Далай лам

*        *        *

Бие, биенээ хайрлан нигүүлсэж гэр бүлээ асран тойлж, найз нөхдөө бүрдүүл. Гэхдээ мөнгөөр биш сайхан сэтгэл, нигүүлсэнгүй ухамсраар найз нөхдөөрөө хүрээлүүлэх ёстой.

14-р Далай лам

*        *        *

Хүн мэдэхгүй юмныхаа дайсан.

Д.Намдаг

*        *        *

Миний амьдралын өнгөрсөн үе миний ирээдүйг захирах ёсгүй, миний амьдралын ирээдүй өнгөрсөнтэйгээ заавал адилхан байх албагүй.

“90 саяын” хэмээгдэх Б.Гансүх

*        *        *

Хүний өөрийн дайсан бол чи өөрөө л байдаг. Түүнээс чиний дарга биш, бусад тойрон хүрээлэгчид ч биш.

 Найруулагч Б.Баатар

*        *        *

Агуу зүйл бүтээх ганц гол зам нь чи өөрийнхөө хийж байгаа зүйлдээ дуртай байх явдал бөгөөд хэрвээ чи түүнийгээ хараахан олоогүй байгаа бол эрсээр л байгаарай.

Стив Жобс

*        *        *

Чиний амьдралын хугацаа чинь хязгаартай учир өөр нэгний амьдралаар амьдрах гэж  битгий үр, бусад хүмүүсийн бодлын үр дүнгийн ягшмал сургаал, онолд өөрийгөө битгий хүлүүл. Бусад хүмүүсийн бодол санааг өөрийн чинь дотоод дуу хоолойг живүүлэхийг бүү зөвшөөр. Хамгийн гол нь чи өөрийнхөө зүрх сэтгэл болон зөн совингоо дагах зоригтой бай.

Стив Жобс

 
Бичсэн: Боролзой | цаг: 16:48 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax