2010-10-16
Агуу их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг

Урлаг амьдралын талх биш нь тодорхой. Гэхдээ яах арга аргагүй дарс нь мөн.

Жан Поль

*        *        *

Аугаа их хүмүүсийн тэмдэглэлийг тэгтлээ хорхойсон уншдагийн маань нэг шалтгаан бол бидний биеэ тоох үзэл. Алдартай хүнтэй санал бодол, мэдрэмж, зуршил, үгүй ядахнаа сул талуудаараа адил төстэй байх юм бол бид баясдаг. Уг нь хэн ч биш хүмүүс өөрсдийнхөө тухай бичиж үлдээдэг сэн бол, бид тэдэнтэй л олон талаараа адилхан байх сан.

Александр Пушкин

*        *        *

Уран зохиолгүй шинжлэх ухаан загварчлагдсан болхи бүдүүлэг байдаг. Аливаа урлагийн мөн чанар нь мэдлэг тул шинжлэх ухаангүй уран зохиол хоосон болдог.

Анатоль Франс

*        *        *

Уншсан хүн “Би ч үүнийг биччих л байж” хэмээн бодож байвал, тэр сайн ном. Байгалийн сайхан нь бүхэнд хүртээмжтэй, энгийндээ байдаг.

Блезь Паскаль

*        *        *

Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас

Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ.

Инжинааш

*        *        *

Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэд нь хүрэх хэцүү.

Сенека

*        *        *

Өөртөө ч, бусдад ч ямагт үнэн хандана гэдэг аугаа их авьяасын шинж.

Гёте

*        *        *

Амьд бүтэлгүйтэл үхмэл сор туурвилаас дээр.

Бернард Шоу

*        *        *

Зохиолч бидэнд шүүмжлүүлэх юу ч биш. Бидний тухай хашгирч байхын төлөө л бид амьдарч яваа юм. Чимээгүй байх л биднийг ална.

Бен Жонсон

*        *        *

Сонгодог зохиолчдын аз болоход, тэд цөм талийгаач болжээ. Тэд цөм талийгаач болцгоосон нь бидний ч бас аз юм.

Рюнеско Акутагава

*        *        *

Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ.

Хенри Бокль

*        *        *

Үнэхээр зүтгэлтэй хүн замд гаруутаа л өмнөө буй асар их ажлыг олж хардаг. Тэрээр хийх юм олдохгүй байна гэж гомдоллодоггүй, харин ямагт ямар нэгэн зүйлийг амжуулж явдаг.

Федор Достоевский

*        *        *

Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог.

Ибн-Сина

*        *        *

Өдөр тутмын хөдөлмөрт дассан хүмүүс хичнээн сул дорой, өтөл хөгшин байсан ч ажил хийж сураагүй хүч чадалтай залуусаас илүү амьдрах чадвар сайтай.

Хиппократ

*        *        *

Ажил биднийг уйтгар, дутагдал, хэрэгцээ хэмээх гурван лут гайнаас ангижруулдаг.

Вольтер

*        *        *

Хүний санаа хичнээн ч ариун дээд байлаа гэсэн, сайн сайхан санаандаа биш үйл хэрэгтээ л хүн жинхэнээсээ оршдог.

Томас Карлейль

*        *        *

Хийж гүйцэтгээгүй байхад хичнээн олон ажил огт боломжгүй санагдаж байлаа даа!

Плиний

*        *        *

Хэрэв чи харгис хатуу байж чаддаг бол ажиллаж чадна.

Сальвадор Дали

*        *        *

Ямар ч ажлыг эхлэх л хамгаас хэцүү.

Жан-Жак Руссо

*        *        *

Хэцүү бэрхшээл агуулаагүй, ухаанаа дайчлахыг шаардаагүй ажил хүнд тэнцэхгүй.

Уиллиам Чаннинг

*        *        *

Ямар ч ажлыг хийхэд тэгтлээ их хүч чадал шаардагддаггүй. Харин чухам юуг хийх хэрэгтэй вэ гэдгээ мэдэж шийдэхэд үү? Тэгэхэд л үнэхээр асар их хүч шаардлагатай болдог юм даа.

Кин Хаббард

*        *        *

Бусад хүн таныг хийж чадахгүй гэж бодож байсан тэр зүйлийг хийчих нь хамгийн дээд зэргийн таашаал мөн.

Уолтер Бэжот

*        *        *

Агуу их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг.

Пифагор

*        *        *

Хүлээж чаддаг хүний гарт цагаа болоход бүх зүйл ороод ирдэг.

Бальзак

*        *        *

Үйлс хэдий өчүүхэн боловч, эс үүсгэвээс үл бүтмой.

Инжинааш

Бичсэн: Боролзой | цаг: 16:10 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Танкс бөөкмаркдаа хадгалчлаа ярзайтал инээх
Бичсэн: huslen цаг: 23:12, 2010-10-16 | Холбоос | |


Бусдын алдаа чиний боломж
Бичсэн: dadido цаг: 21:57, 2010-10-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax