Monday 6 February 2012
Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш
 Хэрвээ чи зөв юм хийж чадвал чамд боломж үргэлж бий. Өөрөө л амьдралаа авч явж чадахгүй бол чамд хэн ч амьдралыг бүтээж өгч чадахгүй.

Дуучин Д.Болд

*        *        *

Хүн хэзээ ч төгс төгөлдөр болдоггүй юм аа. Үхэн үхтлээ сурахын төлөө явсаар байгаад дуусдаг юм. Харин тэрийгээ мэдэрч явна гэдэг л үнэхээр хэцүү байдаг юм.

Алдарт хуурч Г.Жамъян

*        *        *

Хүнд сайхан муухай зэрэг оршиж байдаг. Алийг нь сайн авч явах вэ гэдгийг хүн өөрөө ухамсрынхаа төвшнөөр зохицуулдаг.

Яруу найрагч Ш.Гүрбазар

*        *        *

Өөрийнхөөрөө бай. Өөрт чинь яавал хамгийн эвтэйхэн, хамгийн тухтай байна, тэр байдлаараа л бай. Түүнээс биш өөрийнхөө арьсан доор өөр хүн шиг амьдрах хэрэггүй.

Эмма Ватсон

*        *        *

Дайснаа өршөө, харин хэзээ ч бүү март.

Жон Кеннеди

*        *        *

Хүн гэдэг амьтан одоодоо омогшиж, өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ эрдэж яваад нэг мэдэхнээ цагийг бардаг шиг байна.

Ж.Бат-Ирээдүй

*        *        *

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ.

У.Шекспир

*        *        *

Холын бодлогогүй бол ойрын үйл үл бүтнэ.

Бавуугийн Лхагвасүрэн

*        *        *

Кино найруулагч болгон философич байх ёстой.

Д.Батбаяр

*        *        *

Бодитой бол зохистой.

Д.Батбаяр

*        *        *

Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой.

Дэн Сяопин

*        *        *

Чи дуртай юмаа хийж байгаа бол насаараа ажил хийхгүй явсан ч болно.

Морган Фрийман

*        *        *

Цэцнүүдийн дунд тэнэг явахад

Цэнгэл жаргал элбэг олдох юм

Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад

Тэрнээс илүү зовлон алга.

Р.Чойном

*        *        *

Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана

Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана.

Р.Чойном

*        *        *

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү.

О.Дашбалбар

*        *        *

Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч

Өөр нэгэн өдөр чи уйлж цаадах чинь инээнэ.

О.Дашбалбар

*        *        *

Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно.

Д.Сүхбаатар

*        *        *

Чи хорвоод ганцаараа ирээд ганцаараа л буцаад явна. Хэн ч чиний дэргэд байхгүй. Тиймээс хэтэрхий найз, найз гэж далдганаж гүйлгүйгээр бас өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэх нь маш чухал.

Н.Соёлмаа

*        *        *

Хүн ер нь залуу байхдаа өөрөөсөө насаар ахмад, ажил амьдралын туршлагатай найзтай байгаад харин нас явсан хойноо өөрөөсөө дүү, эрч хүч буцалсан гоё энергитэй залуу хүмүүстэй найзлавал их зүгээр.

Л.Хангай

*        *        *

Эмзэг, сул талаа найзаасаа үргэлж нууж явах ёстой. Хэзээ нэгэн цагт тэр чиний сайн найз чинь чиний номер нэг дайсан болж болно. Хамгийн сайн найз чинь чиний сул талыг мэднэ.

Н.Соёлмаа

*        *        *

Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш.

Күнз

Бичсэн: Боролзой | цаг: 20:41 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


uzel bodol
hun bur adilui shuudee
nz gdg zuil hun burt bdag ghdee humuus nuhurlulduu unench handahu tsag uhtsuuh meteer handahuu ter hunii l uzel bodol...
nza zuw songoh n l chuhal ter chmd uneheer taalagdsan l bol tuund itge chin setegleesee nzal chmd uneheer muuhai zuil hiiwel ter uyd n l hariu n bari ternees bish emeej boloomjilj nuhurluwul chmd shn dursamj ch uldehgui shuu dee......... soyolmaaiin helsen unuud ogt taalagdsanui...............
Бичсэн: Зочин цаг: 16:05, Thursday 22 March 2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant