Monday 26 September 2011
Жаргах цагт сэрэмж хэрэгтэй...

Та бусдыг аз жаргалтай байлгахыг хүсвэл хайр энэрэлд суралц. Өөрөө аз жаргалтай байхыг хүсэж байвал хайр энэрэлд суралц. Энэ бол миний энгийн шашин. Сүм дуган хэрэггүй. Толгой эргүүлсэн гүн ухаан ч хэрэггүй. Бидний өөрсдийн тархи, бидний өөрсдийн зүрх сэтгэл бол бидний дуган юм. Гүн ухаан нь эелдэг зан төрх болой.

14-р Далай лам

*        *        *

Сул дорой болбоос уучлах сэтгэл үгүй. Уучлах сэтгэл нь тэвчээр хүчтэй нэгэнд л байдаг.

Махатма Ганди

*        *        *

Хүн өөрөө өөрийнхөө хамгийн том найз нь, бас хамгийн том дайсан нь. Өөрөө л алдаагаа засч чадахгүй бол өөрийнхөө хамгийн том дайсан болно. Өөрийгөө ойлгож, засч чадвал өөрөө өөртөө хамгийн сайн найз болно. Найзыг ч үгүйлэхгүй. Бас ямар ч дайсан том санагдахгүй.

Н.Энхбаяр

*        *        *

Хорвоо ертөнцөд абсолют үнэн гэж хэзээ ч байдаггүй юм. Хэн нэгний хэлснээр амьдрал хэзээ ч байдаггүй л байхгүй юу. Чи өөрөө амьдрал.

Хөгжмийн зохиолч Долгион

*        *        *

Хамгийн эцсийн дүнд өөрөө өөрийгөө ялан дийлж чадсанаар амжилтад хүрдэг юм болов уу.

Хакухо Даваажаргал

*        *        *

Хагацашгүй хань нөхөрт

Мартагдашгүй муу үгийг бүү хэл.

“Оюун түлхүүр” сургаалаас

*        *        *

Олны дотор үгээ бэхэл

Ганцаар суухуйд сэтгэлээ шинжил.

“Оюун түлхүүр” сургаалаас

*        *        *

Арслан мэт ноёдыг

Барс мэт түшмэд дагах

Барс мэт ноёдыг

Ирвэс мэт түшмэд дагах.

“Оюун түлхүүр” сургаалаас

 

*        *        *

Ер хоёр хүн эвтэй болбоос

Төмөр хүрээ мэт бэх

Хорин хүн эвгүй болбоос

Эвдэрхий хүрээ мэт хэврэг.

“Оюун түлхүүр” сургаалаас

*        *        *

Жаргах цагт сэрэмж хэрэгтэй

Зовох цагт хатуужих хэрэгтэй.

“Оюун түлхүүр” сургаалаас

*        *        *

Мэргэдийг хорсговоос эрдэм гарах

Мунхагийг хорсговоос баас гарах.

“Оюун түлхүүр” сургаалаас

*        *        *

Өлссөн барсын дэмий хүрхэрсэн дуунд

Өндөр модны орой дээр хэвтсэн бич

Өөрөө хөсөр унаж идэгдэв гэх.

“Оюун түлхүүр” сургаалаас

Бичсэн: Боролзой | цаг: 17:28 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant