Sunday 26 September 2010
Нөхөр нь ямар байна, эхнэр нь яг тийм

Гэрлэлт бол хоёулаа л дамжлахаас өөр аргагүй тийм хүнд ачаа юм. Заримдаа гурвуулаа авч явах тохиолдол ч байдаг.

Александр Дюма-хүү

*        *        *

Азтай гэрлэлт маш цөөн байдаг нь гэрлэлт хичнээн үнэ цэнэтэй, чухал болохын баталгаа юм.

Монтень

*        *        *

Гэрлэлт бол бидний хуулиар баталгаажуулсан цорын ганц боолчлол. Гэрийн эзэгтэй нар шиг ил тод боолчууд өнөө цагт үгүй.

Жон Милль

*        *        *

Гэрлэнэ гэдэг тэнэг хүний хувьд ухаалаг, ухаантай хүний хувьд тэнэг зүйл дээ... Ямартаа л эртний нэгэн мэргэнээс “Хэдэн насандаа гэрлэвэл дээр вэ?” гэж асуухад “Залуу байхад эртдэнэ, хөгширсөн хойно бол оройтно” гэж хариулах вэ дээ.

Фрэнсис Бэкон

*        *        *

Нөхөр нь ямар байна, эхнэр нь яг тийм.

Альфред Теннисон

*        *        *

Хүүхдүүдээс болж амьдралын төвөг түгшүүр нэмэгддэг. Гэхдээ тэдний ачаар л үхэл тийм ч аймшигтай санагддаггүй.

Фрэнсис Бэкон

*        *        *

Өөдгүй муу хүмүүсээс хүнийг найдвартай хамгаалдаг зүйл бол зөв хүмүүжил.

Филип Честерфильд

*        *        *

Өөрийнхөө бага насыг санадаггүй хүн бол маш муу хүмүүжүүлэгч.

Мария Эбнер-Эшенбах

*        *        *

Алхмыг тариалаад зуршлыг хурааж авна. Зуршлыг тариалаад зан араншинг хурааж авна. Зан араншинг тариалаад хувь заяаны ургац авна.

Уильям Теккерей

*        *        *

Та эцэг эхтэйгээ хэрхэн харьцаж байна, үр хүүхэд тань хожим тантай яг тийн харьцах болно гэдгийг санагтун.

Фалес

*        *        *

Анхандаа бид хүүхдүүдээ сургадаг. Дараа нь өөрсдөө тэднээс суралцдаг. Ингэхийг хүсээгүй хүн цаг үеэсээ хоцордог.

Януш Райнис

*        *        *

Хүүхдүүд эцэг эхээсээ өнгөрсөн үеийг, эцэг эхчүүд хүүхдүүдээсээ ирээдүйг олж хардаг. Хүүхдүүд маань биднийг хайрладгаас хавьгүй илүү хайраар бид тэднийг хайрладаг нь гунигтай боловч зайлшгүй үнэн юм. Хэн л итгэл найдвараа дурсамжаасаа илүү хайрладаггүй сэн билээ.

Этвеш Йожеф

*        *        *

Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс.

Цицерон

*        *        *

Элээний үүрнээс эрмэг шонхор гарч нисэх нь ховор.

Вальтер Скотт

*        *        *

Залуу хүмүүстэй өндрөөс харьцаж болохгүй. Насанд хүрээд тэд гарамгай хүмүүс болж тун магадгүй. Дөч, тавин нас хүрчихээд юунд ч хүрээгүй хүн л хүндэтгэл үзэх хувьгүй бус уу?

Күнз

Бичсэн: Боролзой | цаг: 15:50 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant