Friday 30 December 2011
Судлаачдын олдмол хомсдол

 

Төсөрхөн ардчилсан ерөнхийлөгч маань поп дуучин Д.Болдод төрийн соёрхол хэмээх шагналыг өгөөтөхлөө. Хуучны коммунист шагналын тогтолцоо хэв хэвээр байгаа энэ цаг үед хамгийн коммунист биш шагнал бол төрийн шагнал л даа. Учир нь бүтээлд өгдөг, гарамгай бүтээл туурвисан л бол хэн ч байсан авах боломжтой, ёстой ардчилсан шагнал. Насаараа зүтгэсэн юм хөөрхий, эсвэл жуух бичгээс авахуулаад шагналын шат дамжлага бүрийг дамжсаар одоо л нэг авах цаг, нас нь ч боллоо гэсээр тэмдэг зүүж өгч уйлуулдаг уйтгартай шагнал ч биш. Зүүж чадаагүй нэг нь “Намайг хэзээ гавьяат болох гээд байна”, “Хүмүүс шагнуул...

бичсэн: Боролзой | цаг: 17:24 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Monday 14 November 2011
Бодлын хулгайч буюу "муу хүн"-ий түүх

 

Хуучин цагийн “эв хамтач” утга зохиолд (урлагт) манай талын болоод дайсны талын хэмээх нэгэн хэвшмэл дүрүүд элбэг байдаг байлаа. Манай талынх нь учиргүй сайн хүний хайлан, харин эсрэг талынх нь муу муухайн цуглуулга. Одоо ч зарим нэг кино жүжигт тоглосон залуучууд сайн талын дүр бүтээв, эсвэл эсрэг талын муу хүний дүрд тоглолоо гэх мэтээр ярих нь бий. Харин амьдрал дээр туйлын сайн, эсвэл саар хүн гэж үгүй. Хэнийг хэн аль өнцөгөөс нь харахаас шалтгаалан сайн эсвэл муу хүн гэж харагддаг.

Монголын ард түмний дунд олон жилийн турш тэрхүү муу хүний дүрд “тоглосоор” ирсэн нэгэн бол ...

бичсэн: Боролзой | цаг: 17:25 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Tuesday 11 May 2010
"Universe best songs" гооё, гэхдээ...

 

Эх орны минь өнцөг булан бүрт янз бүрийн л үйл явдлууд үргэлжилсээр, амьдрал өрнөсөөр, биднийг мэдээ мэдээллээр ар араас нь бөмбөгдсөөр... Чих тавихнээ, нэг их хурлын гишүүн нь нөгөөгийнхөө хоолойг нь боолоо, хятад хүн монгол хүнийг аллаа, уурхайд хоёр хүн шороонд дарагдлаа, далан мянга тарааснаас болоод архи уух хүмүүс ихэссэн ч гэх шиг сүүлийн үед дандаа л хар мэдээнүүд голлох болж. За тэгээд хэдэн улс төрчид нь Таван толгойгоо юу ч болгох гээд байгаан, нэг иймэрхүү.

Хэдэн уйтгартай улс төрчдөөсөө өөр ярих хүнгүй, өөр сонирхолтой сэдэв, илүү гэрэл гэгээтэй аятайхан зүйл бидэнд үнэхээр алга...

бичсэн: Боролзой | цаг: 12:19 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant