Friday 20 November 2009
Хэл шинжлэлд хувьсгал хийсэн эрдэмтэн: Авраам Ноам Чомский

Шинжлэх ухааны ололт нээлт нь үе үеийн олон эрдэмтдийн нөр их хөдөлмөрийн үр дүн мөн билээ. Харин тэдний дотроос Адам Смит шиг, Чарльз Дарвин шиг, Зигмунд Фройд шиг, Альберт Эйнштейн шиг шинжлэх ухааны үйл хэрэгт хувьсгал хийсэн хэмээн дуурьсагдах хувьтай нь цөөхөн аж. Хэл шинжлэлийн ухаанд хувьсгал хийж орчин үеийн хэл шинжлэлийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол Ноам Чомский юм.

Америкийн нэрт философич, хэл шинжээч, улс төрийн зүтгэлтэн, сэтгэгч Авраам Ноам Чомский 1928 оны 12 сарын 7-нд АНУ-ын Пеньсилвани мужийн Филаделфи хотын ойролцоох Зүүн Оэк Лэйнд мэндэлжээ. Түүний эцэг Виллиа...

idiomatic-dormant