Wednesday 25 April 2012
"Их ах" юунд уурлав?
  

Нэг бодлын монголчууд бид тун хүн муутай улс ч юм шиг. Тэртээ тэргүй “Их ах”-ыг шалгадаг газар нь шалгах гээд төр нь гар дээрээ өргөөд аваад явахын хооронд түүний дээрээс хичнээн их дэвсэлцгээв дээ. Дэвсэлсэн хүмүүс нь ядаж байхад дандаа урьдын түүнд “хайрлаж дурлаж” байсан ах нь, дүү нь, найзууд нь байхыг яана. Болоогүй ээ, хажуунаас нь хуучин намынх нь “хүүхдүүд” ч нэмээд нэлээн өшиглөөдөх шиг харагдсан.

          2000 оны хавар. Монголын хамгийн том намын залуухан дарга, нам нь ард түмний дунд рейтинг өндөр, ялах магадлал бүүр ч өндөр, улаан пиджактай гялалзсан өндөр шар залуу Төрийн орд...

Wednesday 25 April 2012
Эх хэлнийхээ үнэлэмжийг ингэж дээшлүүлье
  

Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл яриа хоёр юм. Үнэндээ арьсны өнгөнөөс ч илүүтэйгээр биднийг бусад үндэстнээс ялгаатай харагдуулж байгаа зүйл маань эх монгол хэл маань билээ. Өнөөдөр монгол хэлийг балран доройтоод сүйрэн мөхөхийн даваан дээр байгаа тухай “Хайран ч монгол хэл минь, гайхамшигт монгол бичиг минь” хэмээн халаглан үүний төлөө “амиа тавих” шахан хэтэртэл хайрласан нэг хэсэг байхад үүнийг өчүүхэн төдий ч тоодоггүй нөгөө нэг хэсэг бас бий. Гутранги болон өөдрөг үзэл бодлууд...

          Бид аливаад иймэрхүү сэтгэлийн хөөрлөөр биш бодитой хандах цаг одоо н...

Thursday 15 March 2012
Хайрын тухай...

(эргэцүүлэл)

Би, бие хүний хувьд их зүйлийг бодож, бясалгаж, өөрийн дотооддоо хийсвэрлэн сэтгэж, зүйрлэн бодох дуртай. Өөрийн ертөнцийг ийнхүү цаасан дээр буулгаж, санаа бодол гэхээсээ илүү дотоод ертөнцөө нээн таниулах нь сайхан хэрэг хэмээн сэтгэж ийнхүү хайрын тухай нэгэн эргэцүүлэл бичиж байна.

Ингэхэд хайр гэж юу вэ? Яагаад би энэ тухай бичиж байна вэ? Хүн бүр л хайрын тухай өөр өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч бүр өөрсдийн бодож буй хамгийн сайхан зүйлүүдтэй зүйрлэдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу байх ёстой вэ? Энэ асуултад хүмүүс янз бүрээр л хариулах байх. Зарим нь мөнгө, нөгөө нэг ...

Tuesday 13 March 2012
Мөрөөдлийн парламент буюу "Dream team-2012"
  

Арабын орнууд шиг, аль эсвэл өнгөт хэмээх хувьсгал хийхийг мөрөөдсөн ил далд үзэл бодолтой хүмүүс манайд цөөнгүй бий. Үнэндээ гомдогсод, шаралхагсад, бүүр зарим нь өөрийг нь яагаад ч сонгохгүй байгаа тул арга ядаад хүчээр ч хамаагүй парламентын гишүүн болчих санаатай нөхдүүд л дээ. Яахав, сонгуульд луйвардуулаад гишүүн болж чадаагүй нэг нь бас бий л байх.

          Жагсаал хийх дуртай мөртөө хариуцлага тохогдох болохоор шоронгоос “уйлаад” гараад ирчихдэг жагсаалын баатруудтай тул, бид өөрсдөө очоод дэмждэггүй зурагтаар л жагсдаг идэвх муутай оролцдог тул, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ най...

Wednesday 25 January 2012
Ирээдүйгүй улс өнгөрснөөрөө бахархана
 Улаанбаатарчууд бидний аж төрөн суугаа дөрвөн уулын дундах энэ хонхорыг урьд цагт “Хүн чулууны хонхор” хэмээн нэрлэдэг байсан юм гэнэ лээ. Хот хүрээ бий болохоос өмнө энд урьдын эздийнх нь булш бунхан, хөшөө чулуу элбэг байж л дээ. Одоо бидний ажиллаж амьдарч байгаа зарим нэг байшингийн суурийг тэдгээр чулууг оролцуулан барьсан ч гэсэн яриа байдаг. Ийнхүү шинэ үеийнхэн өөрсдийн амьдрах энэ газраа өөрчилсөөр өнөөгийн дүр төрхийг нь бий болгожээ.

Гэтэл энэ газар угаасаа ийм хүн чулуутай байх тавилантай юм уу, монголчууд бид үүнд тийм их дуртай юм уу, нэг мэдсэн “Хүн чулууны хонхор” маань буцаа...

Wednesday 19 October 2011
Б-Ө-Ө

Ерээд он. Монголын нийгмийн нэн сонирхолтой нэгэн үе. Хамаг юм задгайрсан, идэж уух юмаар өлсгөлөн, харин ер бусын элдэв хов живээр цатгалдсан тийм нэг “солиотой” цаг хугацаа байсан санагддаг. Тэнд ч нэг нь биенээсээ гал гаргаад л, толгой дээгүүр маань нисдэг тавгууд сүлжилдээд л, эсвэл хэн нэг нь тэр хөлөгт нь орж нисээд л, бас нэг нь уулан дээрээс харь гаригийнхантай холбоо ч тогтоож байх шиг...

          Цаг хугацаа алслан холдохын хамтаар монголчууд бидний нүд маань ч  харьцангуй нээгджээ. Нөгөө харь гаригийнхан бидэнтэй уулзсан ч үгүй нисээд алга болж, ер нь гал гэдэг зүйл биенээс биш шүдэ...

Tuesday 20 September 2011
"Жаргаж буй мөч" бүр төлбөрөө нэхнэ...

          Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй ээ л гэдэг. Үнэхээр ч амьдралд таараад алдсан боломж хүртэл хожим бодоход ямар нэгэн үнэ өртгийг биднээр төлүүлсэн л байдаг. Мөн үнэгүй хэмээн санал болгож байгаа бүтээгдэхүүн бүр цаагуураа бидний халааснаас төлбөрөө авсан л байдаг. Эсвэл хэн нэгний зүв зүгээр дайлсан архины “жаргалын” төлбөрийг бид эрүүл мэндээрээ хангалттай давуулан төлцгөөдөг. Захын жишээ авахад л саяхан шахуу хязгааргүй эрх мэдэлтэй хэмээгдэж байсан нэгэн эрхэм тэр цагийн их хүндлэлийнхээ төлбөрийг одоо хэрхэн төлж байгааг нь бид харцгааж л байна. Түүнийг асар ...

Wednesday 18 May 2011
Чи коммунист!

 

Коммунист хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Бид заримдаа хэн нэгнийг “Чи чинь одоо ямар коммунист амьтан бэ?” гээд гоочилдог. Гэвч нөгөөх нь ямар юмны коммунист байхав, архи уудаггүй, араар тавьдаггүй, харин ч бусдаас илүү зарчимч, хариуцлагатай нэгэн байдаг. Эсвэл нас нь нэлээд явчихсан, хоцрогдсон гэмээр хүмүүсийг манай залуучууд коммунист хэмээх ангилалд оруулж байгаа нь хааяа харагддаг. Мөн эднээсээ залуу зарим нэг мэнгэтэй, мэнгэгүй улс төрчдийг ч дээрх ангилалд багтаах нь бий. Тэдгээр нь ихэнхдээ МАН-ын гишүүн байдаг ч гэдэг юм уу. Байж болох л юм.

Хуучин коммунист угшлыг нь бодоод л ...

Friday 18 February 2011
Урвагч

 

Өнгөрсөн онд монголчууд бидний дундаас нэгэн “урвагч” төрсөн билээ. Урвагч урвагчдаа бүүр эх орноосоо уравсан гэж байгаа. Бид ер нь ойрд нэгнийгээ шилдгээр л тодруулж байснаас урвагчаар нь тодруулж байгаагүй байх. Манайхан нэгнийхээ мууг үзэх, улайд дуртайг ч хэлэх үү сайхан доромжилцгоож таашаал авах шиг болсон доо, хөөрхий. Бөөн баяр. Эх орноосоо уравсан муу амьтан чанга дэглэмтэй арван долоон жил авалгүй яадаг юм, шоронд хатаа, болж гээд л. Монголчууд бид ч нэгнийхээ зовлонг ямар ойлгох биш, их л хүн муутай улс шиг байгаа юм. Ганцхан муу урвагч, бусад нь эх орондоо хязгааргүй хайртай. Хэ...

Monday 7 February 2011
"Намбар ван" ясыг нь таниулав

 

Одоогоос ердөө жил гаруйн өмнө дөө. Нэгэн залуугийн удирдлагаар “Намбар ван” (Number one) хэмээх хүнийг дэмжсэн “тахин шүтэх хөдөлгөөн” ихэд өрнөж билээ. Тэр үед Намбар ван гэдэг их ахыг л сонгохгүй бол балрах тухай ярьж байсан сан.

Өнөөдрөөс хэдхэн хоногийн өмнө хэдэн залуусын удирдлагаар өнөөх их ахаа “үзэн ядах хөдөлгөөн” болж байх юм. Их ах нь өнөөдөр “намын дайсан”, “ардын дайсан” болжээ. Түүнийг “Намбар ван”-аар тодруулж байсан хүн нь одоо “Намбар адаг”-аар нь дуудаж, банкнаас мөнгө луйвардсан хэрэгт холбогдсон гэгдэж байсан залуу харин одоо их ахаа муугаар нь дуудан “Их ах сөнөтүгэй!”...

idiomatic-dormant