Wednesday 25 April 2012
"Их ах" юунд уурлав?
  

Нэг бодлын монголчууд бид тун хүн муутай улс ч юм шиг. Тэртээ тэргүй “Их ах”-ыг шалгадаг газар нь шалгах гээд төр нь гар дээрээ өргөөд аваад явахын хооронд түүний дээрээс хичнээн их дэвсэлцгээв дээ. Дэвсэлсэн хүмүүс нь ядаж байхад дандаа урьдын түүнд “хайрлаж дурлаж” байсан ах нь, дүү нь, найзууд нь байхыг яана. Болоогүй ээ, хажуунаас нь хуучин намынх нь “хүүхдүүд” ч нэмээд нэлээн өшиглөөдөх шиг харагдсан.

          2000 оны хавар. Монголын хамгийн том намын залуухан дарга, нам нь ард түмний дунд рейт...

Wednesday 25 April 2012
Эх хэлнийхээ үнэлэмжийг ингэж дээшлүүлье
  

Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл яриа хоёр юм. Үнэндээ арьсны өнгөнөөс ч илүүтэйгээр биднийг бусад үндэстнээс ялгаатай харагдуулж байгаа зүйл маань эх монгол хэл маань билээ. Өнөөдөр монгол хэлийг балран доройтоод сүйрэн мөхөхийн даваан дээр байгаа тухай “Хайран ч монгол хэл минь, гайхамшигт монгол бичиг минь” хэмээн халаглан үүний төлөө “амиа тавих” шахан хэтэртэл хайрласан нэг хэсэг байхад үүнийг өчүүхэн төдий ч тоодоггүй нөгөө нэг хэсэг бас бий. Гутранги болон өөдрөг үзэл бодлууд...

       &nb...

Thursday 15 March 2012
Хайрын тухай...

(эргэцүүлэл)

Би, бие хүний хувьд их зүйлийг бодож, бясалгаж, өөрийн дотооддоо хийсвэрлэн сэтгэж, зүйрлэн бодох дуртай. Өөрийн ертөнцийг ийнхүү цаасан дээр буулгаж, санаа бодол гэхээсээ илүү дотоод ертөнцөө нээн таниулах нь сайхан хэрэг хэмээн сэтгэж ийнхүү хайрын тухай нэгэн эргэцүүлэл бичиж байна.

Ингэхэд хайр гэж юу вэ? Яагаад би энэ тухай бичиж байна вэ? Хүн бүр л хайрын тухай өөр өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч бүр өөрсдийн бодож буй хамгийн сайхан зүйлүүдтэй зүйрлэдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу байх ёстой вэ? Энэ асуултад хүмүүс янз бүрээр л хариулах байх. Зарим нь мөнгө, нөгөө нэг ...

Tuesday 13 March 2012
Мөрөөдлийн парламент буюу "Dream team-2012"
  

Арабын орнууд шиг, аль эсвэл өнгөт хэмээх хувьсгал хийхийг мөрөөдсөн ил далд үзэл бодолтой хүмүүс манайд цөөнгүй бий. Үнэндээ гомдогсод, шаралхагсад, бүүр зарим нь өөрийг нь яагаад ч сонгохгүй байгаа тул арга ядаад хүчээр ч хамаагүй парламентын гишүүн болчих санаатай нөхдүүд л дээ. Яахав, сонгуульд луйвардуулаад гишүүн болж чадаагүй нэг нь бас бий л байх.

          Жагсаал хийх дуртай мөртөө хариуцлага тохогдох болохоор шоронгоос “уйлаад” гараад ирчихдэг жагсаалын баатруудтай тул, бид өөрсдөө очоод дэмждэггүй зурагтаар л жаг...

Monday 6 February 2012
Бадарч дээшлэхийн үндэс нь сэрэх, санах, тэмүүлэх гурав
 Та удирдагчийн зам сонгосон бол холгосон хөл дээр чинь хүмүүс байнга гишгэж байна гэж ойлго.

Ц.Элбэгдорж

*        *        *

Амьдрал бол тэмцэл.

Карл Маркс

*        *        *

Хөдөлмөр тэмцэл дунд залуу хүн өсөж хатуужна.

Ю.Цэдэнбал

*        *        *

Хүнд эх орноос хайртай эрдэнэ нэг ч үгүй.

Ц.Дамдинсүрэн

*        *      &nb...

Monday 6 February 2012
Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш
 Хэрвээ чи зөв юм хийж чадвал чамд боломж үргэлж бий. Өөрөө л амьдралаа авч явж чадахгүй бол чамд хэн ч амьдралыг бүтээж өгч чадахгүй.

Дуучин Д.Болд

*        *        *

Хүн хэзээ ч төгс төгөлдөр болдоггүй юм аа. Үхэн үхтлээ сурахын төлөө явсаар байгаад дуусдаг юм. Харин тэрийгээ мэдэрч явна гэдэг л үнэхээр хэцүү байдаг юм.

Алдарт хуурч Г.Жамъян

*        *        *

Хүнд сайхан муухай зэрэг оршиж байдаг. Алийг нь сайн авч явах вэ гэдгийг хүн өөрөө ухамсрынх...

Wednesday 25 January 2012
Ирээдүйгүй улс өнгөрснөөрөө бахархана
 Улаанбаатарчууд бидний аж төрөн суугаа дөрвөн уулын дундах энэ хонхорыг урьд цагт “Хүн чулууны хонхор” хэмээн нэрлэдэг байсан юм гэнэ лээ. Хот хүрээ бий болохоос өмнө энд урьдын эздийнх нь булш бунхан, хөшөө чулуу элбэг байж л дээ. Одоо бидний ажиллаж амьдарч байгаа зарим нэг байшингийн суурийг тэдгээр чулууг оролцуулан барьсан ч гэсэн яриа байдаг. Ийнхүү шинэ үеийнхэн өөрсдийн амьдрах энэ газраа өөрчилсөөр өнөөгийн дүр төрхийг нь бий болгожээ.

Гэтэл энэ газар угаасаа ийм хүн чулуутай байх тавилантай юм уу, монголчууд бид үүнд тийм их дуртай юм уу, нэг мэдсэн “Хүн чулу...

Friday 30 December 2011
Судлаачдын олдмол хомсдол

 

Төсөрхөн ардчилсан ерөнхийлөгч маань поп дуучин Д.Болдод төрийн соёрхол хэмээх шагналыг өгөөтөхлөө. Хуучны коммунист шагналын тогтолцоо хэв хэвээр байгаа энэ цаг үед хамгийн коммунист биш шагнал бол төрийн шагнал л даа. Учир нь бүтээлд өгдөг, гарамгай бүтээл туурвисан л бол хэн ч байсан авах боломжтой, ёстой ардчилсан шагнал. Насаараа зүтгэсэн юм хөөрхий, эсвэл жуух бичгээс авахуулаад шагналын шат дамжлага бүрийг дамжсаар одоо л нэг авах цаг, нас нь ч боллоо гэсээр тэмдэг зүүж өгч уйлуулдаг уйтгартай шагнал ч биш. Зүүж чадаагүй нэг нь “Намайг хэзээ гавьяат болох гээд байна”...

бичсэн: Боролзой | цаг: 17:24 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Tuesday 29 November 2011
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан

Архи ч хүнийг олон жил уулгуулдаггүй бололтой.

Баабар

*        *        *

Нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг.

З.Очир

*        *        *

Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л байгаа.

Уинстон Черчилл

 

*        *        *

Олон найзтай байна гэдэг олон дайсантай байна гэсэн үг.

Н.Энхбаяр

*        *  ...

Monday 14 November 2011
Бодлын хулгайч буюу "муу хүн"-ий түүх

 

Хуучин цагийн “эв хамтач” утга зохиолд (урлагт) манай талын болоод дайсны талын хэмээх нэгэн хэвшмэл дүрүүд элбэг байдаг байлаа. Манай талынх нь учиргүй сайн хүний хайлан, харин эсрэг талынх нь муу муухайн цуглуулга. Одоо ч зарим нэг кино жүжигт тоглосон залуучууд сайн талын дүр бүтээв, эсвэл эсрэг талын муу хүний дүрд тоглолоо гэх мэтээр ярих нь бий. Харин амьдрал дээр туйлын сайн, эсвэл саар хүн гэж үгүй. Хэнийг хэн аль өнцөгөөс нь харахаас шалтгаалан сайн эсвэл муу хүн гэж харагддаг.

Монголын ард түмний дунд олон жилийн турш тэрхүү муу хүний дүрд “тоглос...

бичсэн: Боролзой | цаг: 17:25 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих