2010-05-11
Их ажлын дараа сайхаан...

 

Ажил хөдөлмөр хэмээх зүйл хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Хөдөлмөр хүнийг бий болгосон ч гэж ярьдаг л байлаа. Хэдий тийм боловч дандаа л ажиллаад байвал утгагүй биз. Эсвэл эсрэгээр дандаа л амраад байвал тэр амралт маань ч өөрөө ямар утгатайсан билээ. Харин их ажлын дараа, ажлаа дуусгасны дараа амрах юутай сайхан. Сэтгэл тэнэгэр, бодол өөдрөг, ажлын дараах хоол хүртэл амттай.

Социализмын үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол яах аргагүй зураач Г.Одонгийн “Ажлын дараа” хэмээх бүтээл билээ. Гэхдээ энэ зураг ажил амралтын тухай гэхээсээ нүүдэлчин монголчуудын нэг хэсгийн ахуй а...

2010-05-07
Мона Лиза бол Жокондагийн гэргий

 

Дэлхийн соёл урлагийн төв болсон түүхт хотуудын нэг бол яах аргагүй Парис хот. Францын нийслэл Парис хотод Лувр хэмээх музей байх. Дэлхийн хамгийн алдартай уран зургийн музей нь Парисын Лувр билээ. Парист очоод Эйфелийн цамхагт гаралгүй, Лувраар оролгүй, Дарь эхийн сүмийг нь харалгүй өнгөрсөн жуулчин ховорхон биз ээ. ЮНЕСКО-гийн төв байр ч Парист байдаг нь санамсаргүй зүйл биш юм. Лувр бол XII зууны сүүлээр Францын хаан Филипп Августын зарлигаар босгосон байлдааны цайз, цамхаг байсан бөгөөд түүнээс хойш зургаан зуун жилийн дараа европын урлагийн том төв болжээ. Өнөөдөр Луврын музейн цуглуул...

2010-04-28
Хавирга газрыг халцартал бүжиглэнэ

 

Алдарт “Монголын нууц товчоо” зохиолд “Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав” хэмээсэн нь бий. Монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний жаргалан нь бүжиг билээ. Эрт балар цагийн хүмүүс ч галаа тойрон бүжиглэнэ, бөө нар ч хэнгэргээ дэлдэн бүжиглэнэ, бурхны шашныхан цам харайна, жараад оныхон цэнгээнт бүжгээ хийнэ, наяад оныхон манга татна, энэ цагийн залуус харин дискодно. Ерөөс хүн баяр жаргалтай үедээ л бүжиглэх аж. Бүжиг хэмээх хөдөлгөөнийг илэрхийлсэн нэгэн зу...

2010-04-28
Хугараагүй нэгэн багана - Фрида

 

“Амьдрал бол тэмцэл” хэмээх үнэн үг байдаг. Нөгөө талаар тэмцэл өөрөө амьдрал ч юм шиг. Хүн бүхнийг амжуулах гэж цагтай уралдан тэмцэнэ, үзэл бодлоороо хэн нэгэнтэй тэмцэлдэнэ, амьдрал ахуйгаа өөд татах гэж нойр хоолоо хасан тэмцэнэ, өвчин зовлонтойгоо ч тэмцэлдэнэ. Хүн хэдий чинээ тэмцэнэ, төдий чинээ сайхан амьдардаг. Тэмцэлгүй шулуун дардан амьдрал угаасаа утгагүй ч байх даа. Зарим хүмүүс нь амьдралын шуурганд хөл алдана, харин зарим нь тийм их зовлонг яаж давж гарч чадав гэмээр үхэлтэй ч тэмцэлдэн агуу их ялалтыг байгуулдаг. Ингээд амьдралд ялалт байгуулсан нэгэн хүний түүхийг өгүүлье.

Ж...

2010-04-28
Зарим зургийг сонсож ч болмуй

 

Бидэнд өдөр тутам янз бүрийн л зүйл тохиолддог. Хэн нэгэнд гомдсон үед цурхиран уйлмаар, баярлаж хөөрсөн үедээ инээмээр, эсвэл зүгээр л дуугаа хураамаар, заримдаа бүүр хашгирмаар ч үе байх. Хүний сэтгэлийн энэ олон өнгө аясыг утга зохиолд, хөгжмийн бүтээлүүдээр, уран зургаар илэрхийлж болдог гэдэг. Уран зурагт үзэмж төгс байгалийн дүрслэл, уран гоолиг хүний биеийг дүрслэхээс гадна сэтгэл хөдлөл, үйл явдал, бодол санааг дүрсэлж болно гэх. Харин хашгирч байгааг уран зурагт дүрслээд тэрийг хүний чихнээ сонсгож болно гэдэг сонин. Зурагнаас дуу чимээ “сонсогддог” ийм нэгэн уран бүтээл байх ажээ....

2010-03-29
Буган чулуу - Буга шүтээн

 

“Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Хоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний эх Бурхан халдун уулнаа нутаглаж Батачи хан хэмээх нэгэн хөвүүн төрүүлвэй” хэмээн алдарт “Монголын нууц товчоо” эхэлдэг билээ. Марал гэдэг нь буга гэсэн үг бөгөөд мэдээж чоно, буга хоёроос бидний өвөг дээдэс болоод хүн төрөлхтөн үүсээгүй нь магад боловч эртний хүмүүс өөрсдийнхөө үүсэл гарлыг ингэж домоглон шүтээнээ болгосоор иржээ. Энэхүү шүтлэг эрт үеэс байсны биет баримт, ул мөр нь монгол нутагт байдаг буган чулуун хөшөөнүүд билээ.

Манай нутагт байгаа хамгийн эртний ...

2010-03-22
Хүн чулуу - өвөг дээдэс түүхээ хүүрнэнэ

 

Цаг хугацааны машин гэж хэрвээ байдагсан бол түүнд нь суугаад тэртээх арван гуравдугаар зуун руу аялан Чингис хаан гэж ямар ааш аягтай хүн байсныг, тэр үеийн хүмүүс ямар хувцас өмсөж байсныг, ямар зан суртахуунтай байсныг, юу хүсч мөрөөдөж байсныг мэдэхсэн. Даан ч тийм боломж байхгүй. Харин тэр эртний үеийг төсөөлөх боломжийг археологийн шинжлэх ухаан бидэнд олгодог. Египетийн фараон Тутанхамон гэж ямар хүн байсан, мартагдсан хот Перугийн алдарт Мачу Пичу ямар үзэсгэлэнтэй хот болох, Английн Стоун хэнжийн нууц зэрэг олон зүйлсэд археологичид л хариулт өгнө.

Монгол орон түүх, археологийн дурс...

2010-03-22
Эр хүнд ч гэсэн гоо сайхан байдаг л байлгүй дээ...

 

Энэ дэлхий тэр чигээрээ л эмэгтэй хүний гоо сайхныг утга зохиолд, уран зурагт, дуу бүжигт зуун зуун жил магтсаар ирсэн, цаашдаа ч магтаж ханахгүй биз ээ. Бид “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үгийг ч эмэгтэйчүүдэд л хаягладаг. Нэг талаасаа ерөөс гоо сайхны хэмжүүр нь эмэгтэй хүн л болчихсон юм шиг. Ертөнц гэдэг угаасаа нэмэх хасах, халуун хүйтэн, арга билиг, эр эм гээд эсрэг тэсрэгийн нэгдэл дээр тогтдог. Адам Ева хоёр муудаж сайдсан ч хамтдаа л оршин тогтнохоос дангаараа бол юу ч биш ээ. Эх хүн гэдэг утгаараа эмэгтэй хүн гоо сайхны төгс илэрхийлэл хэдий ч эрэгтэй хүнд ч гэсэн гоо сайхан ...

2010-03-12
Ван Гогийн чих ямар "үнэтэй" вэ?

 

          Энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийг хаана хэрхэн ямар үнээр зарагдсанаар нь буюу хэдэн “ногооны” үнэтэй эд вэ гэдгээр нь эрэмбэлчихдэг амар арга бий. Уран зураг ч ялгаагүй уран бүтээлчийн нэрээс, бүтээлийн цуу дуулианаас болон үүх түүхээсээ болоод алдар нэр, үнэ өртгөөрөө янз бүр. Дэлхийн хамгийн үнэтэй зургууд гээд энд тэнд янз бүрээр үнэлсэн л дуулддаг. Тухайлбал, Леонардо да Винчийн алдарт “Жоконда”-г нэгэн даатгалын компани 100 сая доллараар үнэлсэн гэнэ. Харин үнэ цэнээрээ уран зургийн ертөнцөд толгой цохидог бүтээлтэй зураач бол Голландын алдарт зураач Винсент ван Гог...

2010-03-11
Эхийн сэтгэл гэж ийм...

 

Монгол улс ардчилал, чөлөөт нийгмийг сонгосон ерэн оноос хойш утга зохиол, уран зургийн ертөнцөд урьд өмнө хаалттай байсан сэдэв, арга барил бүхий бүтээлүүд “чөлөөлөгдөж”, уран бүтээлчид ч модернист хэмээх урсгалаар шүлэг зохиол туурвицгааж, зураачид ч чөлөөтэй үзэсгэлэнгээ гаргацгааж эхэлсэн юм. Одоо бодоход, хуучин дэглэм маань “социалист реализм” хэмээх ганцхан аргаар бүтээл туурвихыг уриалдаг, үүнийг нь бүх хүмүүс нэгэн утгаар адил ойлгох ёстой хэмээн тулгадаг, бусдаас арай өөрөөр сэтгэгчдийг дарамталдаг “бурангуй нийгэм” байжээ. Өөрсдийгөө “хөрөнгөтний бус замаар” явж байгаа, нөгөөдүүл...