2010-12-04
Эх нь ТОГООГОО үүрээд БАЯРТАЙ явлаа

“Эх нь Тогоогоо үүрээд Баяртай явлаа” гэхэд Тогоо гэдэг хүүгээ үүрээд, Баяр гэж нэртэй нэг хүнтэй явлаа гэж ухаарна. “Эх нь тогоогоо үүрээд, баяртай явлаа” гэвэл тогоо шанаганы тогоо үүрээд, баярлаж явлаа гэж ухаарна” (Тогоо-тогоо, Баяр-баяр) хэмээн кирилл бичигт том ба жижиг үсэг гэгч нь хэрхэн утга ялгадаг чухал зүйл болох тухайд академич Б.Ринчен “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлдээ өгүүлжээ.

Монгол бичигт том, жижиг үсэг гэж байдаггүй бол латин, кирилл бичигт үүнийг хэрэглэдэг ба үгийн утгыг хүртэл үүгээр ялгадаг. Тухайлбал, герман хэлэнд газар болон хүний нэрийг том үсгээр бичихийн хамтаар нэр үгийг ч бас том үсгээр бичдэг билээ. Энэ чухал дүрмийг бид заримдаа анзаарахгүй байх нь бий. Жишээ нь, өгүүбэрийн дунд “Монгол” гэж улсын нэрийг томоор бичдэг бол мөн хааяа “Монгол хэл” хэмээн бас томоор бичсэн нь тааралддаг. Өгүүбэрийн дунд “монгол хэл” гэхэд том үсгээр бичихгүй ба энэ тохиолдолд “монгол” гэдэг үг улс биш харин тодотгох үүрэгтэй байна.

          Бидний хэрэглэж байгаа кирилл бичигт том, жижиг үсгээр бичих дүрэм гэж бий. Ерөнхийд нь тоймловол:

1.     Өгүүлбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ.

2.     Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. (Ц.Элбэгдорж, Улаанбаатар, Туул гол г.м.)

3.     Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. (Дэлхийн Банк)

4.     Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. (Монголын Ардчилсан Нам) Үүнээс бусад улсын төвийн захиргаанд харьяалагдах албан үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичнэ. (Хэл зохиолын хүрээлэн)

5.     Ном зохиол, сонин, сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхэлж бичнэ. (Баабарын “Монголын түүх” ном)

6.     Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ. (70 насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе!)

7.     Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. (Октябрийн хувьсгал)

8.     Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор эхэлж бичнэ. (Баян-Өлгий)

Бичсэн: Боролзой | цаг: 12:54 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


hi
kiril useg bidnii useg bish.ENe useg bolgaruudiin zohioj,bid orosoos damjij hulgailsan useg.Hulgain useg aldaa madag ihtei.Harin mognol bichig bol buh yum tugs shuu dee...HUDAM BICHIG
Бичсэн: Бамбарзаа цаг: 04:22, 2010-12-29 | Холбоос | |


алдаатай бичсэнд хүлцэл өчье. Хэвлээд ажил дээрээ тавьчихмаар юм байна.
Бичсэн: dadido цаг: 16:13, 2010-12-04 | Холбоос | |


нэг талын залхуутай ч одоо мөрдөхөөс өөр яахав. Аль юм болгонд залхуурахав дээ тиймүү аайн хө хөхө
Бичсэн: dadido цаг: 16:10, 2010-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax