Monday 22 March 2010
"Хүлэг" бол мориных, "хөлөг" бол шатрынх

 

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Хүлэг” гэсэн хэлбэрт дараах утгууд байна. 1. Бурхан, сахиулсан савдагийн унаа, хурд сайтай дээд зэргийн морь, хүлэг баатар, хүлэг зээрд гэх мэт. 2. Дээс, сур, олсыг хэлнэ. Мөн “Хөлөг” гэж 1. Морь, хурдан морь. 2. Шатрын хөлөг. 3. Далай, тэнгис, мөрөн зэрэг их усанд явах том онгоц, агаар тэнгэр, сансраар явах том онгоц, 4. Хөлөг баатарыг хэлэх ажээ.

Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “хөлөг” (онгоц, унаа), “хүлэг” (морины хүндэтгэл нэр, уяа) гэж ялгаж өгчээ. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д “хөлөг” гэж морь ба онгоцыг, “хүлэг” гэж морь ба уяаг хэлнэ гэжээ. Я.Цэвэлийн тольд усны онгоц, шатрын хөлөг, унах эдлэх морь, хөлөг баатар бүгдийг “хөлөг”, хүлэх уях хэрэглэлийг “хүлэг” хэмээсэн байна.

Эдгээр олон хэлбэр нь монгол бичигтээ чухам ямар хэлбэртэй байгааг үзье. Унаа морь болон хүлэг баатрыг “хүлүг”, дээс сур олсыг “хүлиг”, онгоц болон шатрын хөлгийг “хөлгэ” гэсэн хэлбэрээр бичнэ. Эндээс үзвэл хүлэг морь, хүлэг баатар, уяа хүлэг, хөлөг онгоц, шатрын хөлөг гэх нь зөв болно. Гэхдээ “хүлэг баатар” ба “хүлэг морь”-ийг “хөлөг баатар”, “хөлөг морь” хэмээн бичих ч бас буруудахгүй ажээ.

 

Бичсэн: Боролзой | цаг: 11:51 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


САЙН БАЙНА УУ. ДООД СЭДХИГДЭЛ БИЧСЭН ЗОЧИН ӨӨРИЙХӨӨРӨӨ АМЬДАРЧ ӨӨРИЙНХӨӨ АЯГААРАА УУНА ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ. ЧИ АЯГААР БАС УУЛ ДАА. ХҮНИЙ АЯГАРУУ БАС ГӨЛӨН ГӨЛӨН ГЭЧИХЭЭД УХААРАХГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙДАГ ЮУ ЮМ БЭ. ӨӨРӨӨ ИХ УХААРСАН ЮМ БОЛ ТЭРИЙГЭЭ Л БИЧ Л ДЭЭ. БУСДЫН АЯГАНДАХРУУ ШҮЛСЭЭ ҮСЭРГЭН ДАЛДАГНААД БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ.МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГ ҮСЭГ ХӨӨЦӨЛДӨХ ХҮНТЭЙ БАЙГАА САЙХАН БАЙНА. ҮГГҮЙ БОЛ БОЛ ХЭЛГҮЙ БАЙХ ШҮҮ.
Бичсэн: ОЧ (зочин) цаг: 15:09, Saturday 11 June 2016 | Холбоос | |


ene tsetserheed bgaa humuust helchy
oorsdootiim ih mundag yum bol hiigeed gargachaach,hunii hiisen yumnaas oo sev haigaad bhiin orond boditoor ingeed hiidiin geed uzuulchih uzuuleh yumtai baij tsetserhee za yu.tegeed bas ene mongol hun ayga halbagaa avch yavna gui yu gehees iluu ene hun yamar bodoltoigoor,yamar uzleer ingej bichsiin bol gej bodooch,shuud l ooriinhoo bodliig hund helj,huniig doosh niiheer,chamtai adilhan setgeh albagui sh de,ter hun ooriin gesen todorhoi oronzainmedremj ,yumiig harah uzel ni oor,tiimees chamtai adilhan baigaagui l bhgui yu dahin helehed ene blog-t orj ireed heruul hiij,oo sev haij bgaa bol,ooriigoo ulam bolovsruulaad daraa ni orj irj metgeltseere
Бичсэн: zochin цаг: 14:19, Friday 19 November 2010 | Холбоос | |


Энэ үгээ нэг тайлбарлаарай дараа.
Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна.
7 дундуур гэгчээр олон дахин уучиж бололгүй дээ.
Таны гэдэсний хэмжээ чухал болохоос биш аяга тийм чухал уу?
Жич: Монгол хүн аягаа авч яваад гаргаж ирээд өөрийн аягаараа уудаг даа. хэхэхэ
Тэр бол нүүдэлчдийн зан юм. Үндсэндээ халбага сэрээ аяга тавгаа аваад нүүж яваа гэж ойлго. Хооллох тухтай орчин байхгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд амьдардаг хүмүүс гэдэг доторын өвчин тусагүй байяа гэвэл тэгэхээс яахав.
Хөгжилтэй оронд энэ асуудалын нэг удаа хэргэлдэг аяга тавгаар шийджээ хэхэххэ. Гэх мэтээр утгатай бич л дээ хүүхэд минь.
Аргагүй боловсрол чинь дутаад байх шиг байна даа хөөрхий
Бичсэн: Зочин цаг: 17:38, Saturday 27 March 2010 | Холбоос | |


Бас л үг үсэг хөөцөлдөж байна уу?
Утга агуулга их чухал юм шүү дээ.
Баахан юм ярьж ярьчаад дүгнэлт нь хэнд ч хэрэггүй бас л хэдэн үг байна. Чи ер нь бүтэхгүй ухаарахгүй хүн байна. Яана даа хөөрхий.
Бичсэн: Зочин цаг: 17:27, Saturday 27 March 2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant