2010-06-15
Хамгийн зөв зам бол гэртээ харих зам

Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.

Э.Бат-Үүл

*        *        *

Хамгийн зөв зам бол гэртээ харих зам.

Шар Энхээ

*        *        *

Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй.

Ц. Оюунгэрэл (“Америкт суралцсан тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам”-ын зохиогч)

*        *        *

“Булгийн амсар энд байж болохгүй” хэмээн үзэл суртлын чулуун бетон цутгалаа ч оргилох ёстой ус хаа нэгтэйгүүр цойлон гарч ирдэг лугаа хүний бичих эрх чөлөө заавал өөрийгөө дийлдэшгүйгээр тун...

2010-02-10
Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу...

     Дээрх үгийг “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг хэлсэн билээ. Зөв цаг үед, зөв газар, зөв үгийг хэлсэн үед үг хэмээгч үнэхээр хүчтэй ажээ. Тунгалаг энэ л үгийг хэлснээр монголын ард түмэнд таалагдаж нэвтрүүлэг гарсны маргааш өглөө л “25-р суваг” телевизийн гадаа элэгний хүнд өвчин туссан түүнд туслахаар монголын ард түмэн зуу зуугаараа цугласан гэдэг. Түлээний мод зардаг нь модоо бариад, илүү зурагттай нь зурагтаа бариад, илүүчлэх мөнгөтэй нь мөнгөө бариад л, гайхалтай! Г.Алтантүрүү түүнд туслахыг үзэгчдээс уриалаагүй, харин түүний зөв асуултын хүчээр Тунгалаг энэхүү оновчтой ...

2009-12-11
Миний аав коммунист, миний ээж коммунист!
               Би яагаад ч юм социализмын үеийн марзан, нөгөө талаар эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг ийм үгнүүд цуглуулах дуртай. Афоризм, мэргэн үг гэхэд ч хаашаа, коммунист уриа лоозонгууд л юм. Заримыг нь ч үнэхээр одоогийн хүүхдүүд уншвал бараг ойлгохгүй байх даа. Ленинч ёсоор амьдаръя ч гэх шиг, бас тэгснээ Ленинч ёсоор ажиллая ч гэж юуг хэлдэгийн хөөрхий, арай л Ленинч ёсоор загас наадуулцгаая гэж болоогүй байх, үнэндээ ч Ленин багш маань хувьсгал хийгээд юун загас наадуулах манатай явсан юм биш үү.

                За ямар ч байлаа гээд бидний өмнөх үеийнхний далан жилийн а...