2010-05-07
Захиалгат сэтгүүл зүй ба тархиа угаалгасны дараах бодол

 

Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.

Э.Бат-Үүл

 

Хүмүүний эдлэх ёстой олон эрх, эрх чөлөөний дотроос нэгэн эрхэм чухал зүйл бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх хэмээх хааж боож болдоггүй айхтар эд байдаг аж. Энгийн амьдрал дээр ч цаад хүн нь дургүйцэхийг мэдсээр мөртөө сайныг хүсэж хэлээд ад болж байгаа жишээ зөндөө л харагддаг. Гэвч дутагдлын хажуугаар дуугүй байж тэсэхгүй тэр хэлийг яалтай.

Идэх хоолгүй байлаа ч ядаж чөлөөтэй “хуцах” эрхтэй байх нь чөлөөт нийгмийн коммунизмаас ялгарах хамгийн том ялгаа. Мэдээллээр цангана, үг хэлэх эрх чөлөө хаагд...

2010-04-28
Хууль нь гууль болохын цагт...

 

Сүүлийн өдрүүдэд автомашины үзлэг тооллого эхэлснийг хэлэх үү замын цагдаа нар ёстой ширүүн байнаа. Хэд хоногийн өмнө замын цагдаад торгууллаа. Машинаа нэгдүгээр эгнээнд тавиад нэг газраар ороод ирэх хооронд цагдаа номерийг маань хураагаад шар бичиг наагаад явчихжээ. Торгууль нь арван мянган төгрөг. Гэвч яая гэхэв хууль хойно, хичнээн дургүй байсан ч хуулийн дагуу шийтгэл хүлээх ёстой. Замын цагдаа дээр очоод торгуулаа төлөөд номероо ч авлаа. Машин тавьчихаар зогсоол хангалттай байхгүй нь үнэн хэдий ч зам дээр тавьж орхидог миний буруу, торгох нь ч цагдаагийн зөв. Гэвч өөрийн буруугаас болж...

2010-04-23
Алуурчдад зуун жил!

 

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж “Эрдэнийн хувь” нэртэй нийтлэл бичиж монголын ард түмэн байгалийн баялгийнхаа үр шимийг хэрхэн зөв оновчтойгоор хүртэж болох талаар саналаа хэлж байсан билээ. Тэр санал нь одоогийнх шиг ард түмэндээ бэлэн мөнгө учир замбараагүй тараах тухай биш монгол улсын иргэн бүр насан туршдаа тасралтгүй буюу хувьцаа хэлбэрээр эзэмшиж ноогдол ашиг хүртэж байх тухай байсан шиг санагдаж байна. Тэр зөв санал дэвшүүлсэн. Тэрийг нь хоёр нам гуйвуулж, давуулж амласаар одоо өөрсдөө тэр амандаа “ойчиж” магадгүй болчихоод сууж байна. Хаанаас тэр и...

2010-04-22
Goodbye Lenin!

 

          Миний өмнө “Пионерын үнэн” сонины 1980 оны хоёрдугаар сарын 27-ны лхагва гаригийн нэгэн дугаар дэлгээтэй байна. Тус сониноос зарласан “Ленин бидэнтэй хамт уралдаанд түрүүлсэн хүүхдүүдийн зохион бичлэгийг энэ дугаарт нийтэлжээ. Хөөрхөн юм аа, цөмөөрөө уншиж үзэцгээе, гучин жилийн өмнөх тэр үеийн хүүхдийн ертөнцөөр аялцгаая.

Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургуулийн 6 б ангийн сурагч Д.Алтанцэцэг Ленин багшийн ачаар” зохион бичлэгтээ “Би жаахан байхдаа цэцэрлэгийнхээ багшаас Багшаа, Ленин гэж хэн бэ?” гэхэд “Ленин гэж энэ хүнийг хэлдэг юм” гээд нэг зураг үзүүлж билээ. Энэ зур...

2010-04-14
Нэг алхам хувьсгал, хоёр алхам ухралт

 

Монголчууд бидний өвөг дээдэстэй холбоо харилцаатай байсан гэгддэг эртний түүхт Киргизэд хувьсгал гарчээ. Хэдэн зуун хүн шархдаж, олон арван хүн амь насаа алдаж, ерөнхийлөгч нь нуугдаад олдохгүй байгаа бөгөөд сөрөг хүчин нь засгийн эрхийг булаан авсан байна. Тэр ч байтугай хоорондоо буудалцаж, дэлгүүр худалдааны төвүүдээ тонон дээрэмдэж, Засгийн газрын ордон руугаа дайран эвдэлж сүйтгэн эзэлж авчээ. Мэдээж ард түмэн нь тэсэхээ байгаад л ийм байдалд хүрсэн боловч хүсэхээр зүйл биш юм. Сонин нь хувьсгалыг хийсэн сөрөг хүчний удирдагчдын нэг нь Роза Отунбаева хэмээх нэгэн эмэгтэй байх ажээ.

Ман...

2010-04-03
Татгалзаж чадах уу?

 

Монголын төрөөс “тараадаг” төрийн одон медаль хэмээх хүмүүсийн сэтгэлийг татах ид шидтэй золигийн эд нэг байна шүү. Үүнийг мөн ч олон хүн тун ч олон талаас нь шүүмжиллээ, гэсэн хэдий ч коммунист нийгмийг санагалзуулсан энэ эдийг халчихаж чадалгүй та бид хорин оныг үдлээ. Энэ талаар магадгүй зуу зуун өнцгөөс нь харж шүүмжилсэн байх, гэвч энэ маргаанд өөрийн нэгэн өнцгийг нэмэрлэн энэхүү хоцрогдсон шагналын системийг халахад дуу хоолойгоо нийлүүлэн хувь нэмрээ оруулахаар шийдлээ.

Ардчилсан хувьсгалын лидер Э.Бат-Үүл маань Монгол улсын баатар, шилжилтийн хүнд хэцүү цагт шадар сайдаар ажиллаж ба...

2010-03-19
Албан тушаал хүнийг соронз мэт татах боловч...

 

          Монгол оронд урин дулааныг дохиолсоор хаврын найртай улирал айлчлан ирлээ. Шороотой ч гэсэн хавар минь, синдромтой ч гэсэн монголын улс төр минь хөдөлгөөнд орлоо. Хаврын синдром, хаврын улс төр хэмээх тогтсон хэллэгтэй ч болоод авлаа. Ойрын өдрүүдэд Оюутолгойн гэрээг хүчтэй эсэргүүцсэн дуу хоолой тод сонсогдох боллоо, Ардчилсан намд Алтангадасынхаа эсрэг фракц үүсч байгаагаа ил хэлэхгүй байгаа боловч Ардчилсан хүчний холбоо хэмээх нэгэн фракц мэндэллээ, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр маань намын дарга С.Баяртайгаа бараг “дайн зарлах” хэмжээний хүчтэй ярилцлагууд өгч эхэллээ, үүнтэй зэр...

2010-03-09
Төр ариун бол охид ариун!

 

Дэлхий даяараа л арабын орнуудыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их боогдуулдаг хэмээн шүүмжилцгээдэг. Хар гивлүүрээр нүүрээ хаан ганцхан нүдээ гарган явцгаадаг, нөхрөөсөө өөр хүнд нүүр болон биеэ харуулдаггүй, ганц нөхрийн олон эхнэрийнх нь нэг болдог гээд л. Гэтэл үнэндээ тэр арабууд чинь эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр дээдлээд байгаа ч юм шиг. Хар гивлүүрийн цаана байгаа үл харагдах царайнуудыг сайхан муухайгаар гоочилж байгаа ч юм алга, нэгнийгээ сайхан муухай, хөгшин залуу эхнэртэйгээр нь доромжлох бололцоо ч алга, олон эхнэр авдаг болохоор нөхөрт гараагүй хүүхнүүд манайхан шиг их ч ...

2010-03-01
МАХН-89 настай брэнд!

 

          Манай ардчилагчид 1937 онд монголын ард түмнийг хэлмэгдүүлж хориод мянган халуун амийг хөнөөснийхөө төлөө МАХН-ыг ард түмнээсээ уучлалт гуй гэж мөн ч их шахдаг билээ. Нөгөөдүүл нь ч уучлалт гуйхгүй хэмээн гүрийсээр байгаа, гүрийх нь ч тэдний түмэн зөв бөлгөө. Ямар хувьсгалт нам тэр үед ард түмнээ алъя гээд, ардчилсан нам үгүй гээд гүйгээд байсан биш дээ. Тэр үед ердөө ганц л нам байсан, ганц л хүний нэр дэвшүүлээд, байгаа ганц хүнээ л сонгодог байсан. Эмээгийн минь дурсаж ярьдагаар тэр үеийн сонгуульд “Үнэн” сонины эрхлэгч Гомбын Жамц гэдэг хүн нэр дэвшээд, тэр ганц нэр дэвшсэн хү...

2010-02-18
Хятадыг биширмү

Дуучин Сэрчмаа дундад улсын иргэнтэй гэр бүл болж бөөн дуулианы эзэн болсон, харин одоо Асашёорюүгийн сүрд дарагдаад сонин биш болов бололтой. Хэдий монголчуудын ихэнх нь дургүйцэн хүлээн авсан ч Сэрчмаа маань монгол хүнтэй суусан байх аа, лав л монгол нэртэй юм билээ. Бидэн шиг жижиг үндэстэнд одоохондоо иймэрхүү зүйлд дургүйцэхээс өөр хамгаалах арга, дархлаа байж чадна гэж үү!? Ер нь хятадтай нь ч суусан яахав дээ, хүний эрх юм. Хамгийн энгийн дүгнэлтийг эндээс хийвэл “хятад залуу”-гийн өрсөлдөх чадвар монгол залуучуудынхаас илүү байна уу, монголын нэг сайхан хүүхнээ л урагшаа алдлаа. Олны...