Tuesday 18 January 2011
Шашингүй монголчууд

 

-         Нөгөө хэн гуай ойрд харагдахгүй байх чинь, ингэхэд хаана явна вэ?

-         Хэн гуай нээрээ баларсан, бөө болсон гэсэн шүү, ажил төрөлдөө ч ховор ирэх болсон...

-         Өө за за, тэр ч яахав ахмад настай хүн хөөрхий, харин чи нөгөө тэр хүүхнийг танина даа, тэр чинь бас удган болчихсон байна лээ шүү дээ.

-         Хөөх, одоо тэр үү дээ?...

гэх мэт яриа монголчууд бидний дунд сүүлийн үед элбэг сонсогдох болов. Уг нь аль солиотой амьтдын аяглахыг хэлж барах вэ, тэгэж л байг гэж бодох. Гэтэл бидний боддогоор нөгөө боловсролтой, соёлтой гэгдэх хүмүүс маань хүртэл тэр дунд нь орчихсон цох...

Wednesday 5 January 2011
Шилдгүүдийн орон

 

Ерээд оны эхэн үед дээ. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай тухайн үед нэгэн шинэ жил дээр “Энэ үнэхээр тансаг ёолк байна” гэж ганц үг хэлчихээд учиргүй их шүүмжлүүлж билээ. Тэгээд тэр буруугаа засах гэж мань эр хэдэн жил ёолк бүрээр л нөгөө “тансаг” гэдэг үгээ аятайхнаар ойлгуулах гэсээр мөн ч олон талаас нь тайлбарласан юм даг. Тэр үед ард түмний амьдрал нийтээрээ ядруухан ч байж, түүний тэр үг тарчиг амьдралыг нь тавласан мэт сонсогдсоноос тэгэж олноороо гомдоцгоосон байх л даа.

Одоо ч үнэхээр түүний хэлж байснаар ганцхан газар биш хаана ч тансаг ёолкыг бид тэмдэглэдэг болжээ. Х...

Wednesday 29 December 2010
"Хөлдүү хүн"-ий өчил

 

Цаад зурагтаар чинь нэгэн “хөлдүү хүн” гарч байна шүү. Ядаж байхад ганцаараа ч биш олуулаа бололтой юм, хөөрхий. Тэрээр архи уугаад гадаа тасарч унаснаас хөлджээ. Гадаа ямар хүйтэн байгаа билээ, харин ч энэ зэрэгтэй амьтайгаа үлдэж. Гар хөлийг нь харахын ч эцэс алга, битүү боолтоор ороожээ. Бодвол хөлдсөн гар хөлөө тайруулах биз. Энэ хүн хичнээн амьд мэнд үлдсэн хэдий ч одоо үлдсэн амьдралаа аймшигтайгаар дуусгах нь нэгэнт үнэн болжээ.

Харин мань хүн ингэж ярьж байна. Архинаас болоод гар хөлөө хөлдөөчихлөө, залуусдаа захиж хэлэхэд архи дарс хамаагүй битгий ууж бай, гэр орондоо ууж баймаар юм...

Friday 24 December 2010
Монгол хэл хийгээд хятад бодлого

 

Мөнхийн хөрш хятадууддаа бид дургүй. Дургүй хэрнээ л бид Хятадаас л хувцаслана, хоол хүнсээ ч залгуулна, бүүр хэлийг нь ч хүүхдүүддээ сургах хөдөлгөөн өрнөөд ихэд газар авч байгаа билээ. Энэ хэрээр манай эдийн засаг тэднээс маш том хамааралтай болсон, хэтрүүлж хэлвэл эдийн засгийнхаа хувьд гэхэд бараг хараат болсон байх. Тэдэнд дургүйнхээ хэрээр бид болгоомжилдог. Болгоомжтой байх нь зөв хэдий ч заримдаа энэ маань хэтэрнэ.

Үндсэн хуулиараа хүртэл хамгаалсан монгол малын маань махыг хятадууд аваад байна гэнэ ээ. Уг нь тэд биднээс дээрэмдэж аваагүй худалдаж авч байгаа л даа. Худалдаж аваад бид...

Tuesday 9 November 2010
Нам бол төрийн "хөх булан" мөн

 

“Нам бол төрийн улаан булан мөн” хэмээн Монгол улсын ес дэх ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн тэртээх гучаад онд хэлсэн нь бий. Нам хэмээх зүйл Монголд үүсээд удаагүй байсан “харанхуй бүдүүлэг” цагт хэлсэн гэхэд их л голыг нь олоод хэлчихсэн ч юм шиг, одоо бодоход. Улсын бүх ажил хэргийг зохион байгуулдаг, ард түмнийг төлөөлөн ажилладаг төр хэмээх зүйл байх. Тэрхүү төрийн жанжин шугамыг авч явдаг, ирээдүйг тодорхойлдог, үзэл бодлыг чиглүүлдэг олон нийтийн байгууллага бол нам бөгөөд гэхдээ бас бүх зүйлийнх нь гол төвд байдаг хамгийн чухал зүйл нь биш гэсэн санаа юм болов уу. Бурхан багшийн үнэнч...

Monday 13 September 2010
Үхэл ба таашаал

          “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Хоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний эх Бурхан халдун уулнаа нутаглаж Батачи хан нэртэй нэгэн хүү төрүүлэв” хэмээн алдарт “Монголын нууц товчоо” маань эхэлдэг. Мэдээж чоно бидний аав биш, буга бидний ээж биш. Бидний өвөг дээдэс эртний хүний тэрхүү төсөөллөөрөө өөрсдийн уг гарлаа тэднээс үүсэлтэй хэмээн домоглодог байсны ул мөр нь харин энэ. Гэхдээ л монголчууд бидний хувьд эдгээр амьтад шүтээн минь юм. Хятадууд лууг, оросууд баавгайг, япончууд тогорууг, австраличууд имжийг дээдэлдэг шиг.

          ...

Wednesday 28 July 2010
Амжих уу, чадах уу, улс төрчид өө?

 

Аяа, албан тушаал чи баяр баясгалан минь буюу, би чинийхээ төлөө найз нөхдөө хулхидаж, ард түмнээ хуурч, хулгай хийхээс ч үл буцюу. Хүн чанараа ч гээмүү, худал хэлэхийг ч үл тоомуу. Өөр юуг ч хийхэд бие болоод сэтгэл минь бэлэн буюу! Худал хэлснээр, хулгай хийснээр, хулхидсанаар сайхан амьдардаг байх л даа, гэхдээ л...

Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди “Титэм үг” номдоо “Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай” гэжээ. Хийгүй ерөнхийлөгчөөс маань хээгүй үг гарахгүй ээ, түүний үг бол харин үнэн байх магадлалтай. Нэг зүйлийн талаар хамг...

Thursday 8 July 2010
Эрх чөлөө, түүний дайснууд


2010 он. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африкт болж байна. Сайхан байна. Хэдий алс холын оронд болж байгаа ч, хичнээн харь хүмүүсийн спорт ч гэлээ монголын залуучуудын хувьд эрийн гурван наадмаас нь ч илүү сонирхон үзэж харах зүйл нь болжээ. Хэдэн жилийн өмнөөс залуус энэ л үеэр найз нөхдөөрөө цуглан шар айраг уунгаа ярьж хөөрөн, хөгжин цэнгэлдэн тэмцээнээ амтархан үздэг уламжлал тогтжээ.

Уг нь телевизээр нь хөл бөмбөг гарч байгаа л даа. Бодоход гэртээ суугаад үзсэн ч болмоор. Өмнөх нийгмийн үед хөл бөмбөгийг гадаа бааранд суугаад үзэх нь байтугай телевизээр ч тухтай ...

Tuesday 6 July 2010
"Эр (эм)-ийн гурван наадам" мину!

 

“Эрүүл явбал улсын наадам үзнэ...”

их зохиолч Дашдоржийн Нацагдорж

 

Агваансамдангийн Сүхбат хэмээх агуу бөх “байлаа”. Уг нь одоо ч амьд сэрүүн, цэл залуу, хүч чадалтайгаа хэвээр сайхан залуу л даа. Гэвч тэрбээр нэгэнт зодог тайлсан учраас эдүгээ бөхийнхөө хувьд “байлаа” хэмээн яригдахаар түүхт бөх болон үлджээ. Хүрэн дээлтэй аварга маань монгол бөхийн спортод үнэхээр шинэчлэл хийсэн нэгэн билээ. Түүнийг орж ирэхээс өмнөхөн арваад жил нэг хэв загварын “унтаа” маягийн барилдаантай ганцхан хүн түрүүлчихсэн, гоц өрсөлдөөн байхгүй, начны найраа гэдэг нь ч одоог бодвол ил тод цагаандаа гарчихсан нэ...

Wednesday 26 May 2010
Лам нар цаашаа, сэтгэл зүйчид наашаа

 

Улаанбаатарт шөнийн 3 цаг болж байна, ид шүлэг нойрын цаг. Хот амгалан нойрсоно. Хуримын ордон. Хос залуус хуримаа хийнэ. Тэдний амьдралын хамгийн гайхамшигтай мөч. Хөөе, яадаг тархинууд вэ эд нар чинь, арай галзуураагүй биз дээ, хүн унтах цагаар хуримаа хийж зогсдог, арай худлаа байлгүй дээ. Үнэн байлгүй яахав, залуус хуримаа хийгээд зогсож байна.

Жил бүрийн намар ганцхан удаа тохиох “Намрын дунд сарын арван долоон” хэмээх энэ өдөр Улаанбаатар хотын Хуримын ордон хорин дөрвөн цагаар завсар чөлөөгүй ажиллаж зуу гаруй хосыг бүртгэн ёслол үйлдэнэ. Зарим үед бүр 130 хосыг хүртэл энэ өдөрт амжуу...

idiomatic-dormant