2010-02-27
Түвшин үү, төвшин үү?

 

          Төлөв даруу хэмээх утга болоод хүний нэрэнд ордог “Төвшин”-г олон нийтийн бичиж байгааг үзвэл “түвшин”, “төвшин” хэмээн хоёр янзаар бичжээ. Нарийн анхааран үзвэл төлөв томоотой, тогтуун гэсэн утгыг “төвшин”, хэмжээ заасан утгыг “далайн түвшин” гэх мэтээр ихэвчлэн утгыг ялган бичсэн бололтой байна. Харин хүний нэрэнд аль алинаар нь бичжээ.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “төвшин” гэсэн хэлбэрээр бүх утгыг тайлбарлажээ. Хазгай биш, гажуугүй, тэгш, мөн утга шилжсэн “төлөв томоотой, дөлгөөн, талбиу” болоод “энх тунх, тогтуун, аятай”, өргөгдөц ба өндрийн хэмжээг тогтоох суурь...

2010-02-27
Хушуу биш хошуу

Google хайлтын системээр хушуу хэмээн бичсэнийг хайн үзвэл энэ хэлбэр их тааралдах ажээ. Их төлөв таван хушуу мал, уулын хушуу, хушуу нэмэх, хушуу дэвсэх гэх мэтээр байна. Өдөр тутмын сонин хэвлэл болон ном товхимол дээр ч ингэж бичсэн нь олонтаа. Гэвч энэ нь зөв бичих зүйн хувьд буруу билээ. Зүй нь одоо бидний хэрэглэж буй кирилл бичигт үүнийг хошуу хэмээн зөв бичих учиртай.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл хошуу гэсэн хэлбэрт дараах дөрвөн утга байна. Энэ нь нэгд: “хүн амьтны ам хамрын үзүүрийн тус газар”, хоёрт: “хуучин засаг захиргааны хуваарийн нэгж”, гуравт: “юмны шувт...

2010-02-19
Хирээ угаана, хэрээ мэднэ

Цагаан сар болохоор бид муу муухайгаа цэвэрлэн хирээ угааж, хэр онд орсноо мэдэцгээн золгоцгоодог билээ. Хир буртгийг хэлдэг “хир”, чадал чинээ, хэр хэмжээ заадаг “хэр” хэмээх үгийг бид заримдаа ялгалгүй бичиж алддаг явдал бий. 2008 онд хэвлэгдсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл “хэр” гэдэг үгэнд дараах хэд хэдэн утга байна. Энэ нь нэгд: Гур хэмээх амьтны арьсыг, хоёрт: чадал чинээ, хэмжээ заасан үг, гуравт: хэр хэр ханиах гэх мэт дуу чимээг илэрхийлэх үгийг, дөрөвт: хэрвээ гэсэн утгыг тус тус илэрхийлдэг байна. Харин монгол бичгээр хэрхэн бичигдсэнийг харвал чадал чинээг ...

2010-02-02
Бэлэг бол эрхтэн, бэлгэ бол тэмдэг

Бидний ярианы хэлэнд адил төстэй дуудагддаг үгс зөндөө бий. Тэдгээр үгсийг бид бичих үедээ бичлэгийн хэлбэрээр нь, харин ярих үедээ ярианы ерөнхий өнгө аясаар нь ялгаж ойлгодог билээ. Төстэй дуудагддаг, тэр хэрээрээ бид заримдаа алдаж бичдэг үгс бол бэлгэ, бэлэг, билиг гэсэн 3 үг юм. Эдгээр үгийг ном, сонин зэрэг бичгээр үйлдэх зүйлсэд алдалгүйгээр зөв бичих учиртай.

Хүний оюун ухааны талд хамаатай зүйлийг билиг оюун, сарны тооллын зурхайн билгийн улирал гэх мэт бүгдийг билиг хэмээн бичих нь зөв юм. Заримдаа билэг гэж бичсэн тааралддаг, энэ бол зөв бичих дүрмээс гажсан буруу бичлэг билээ. Бэл...

2009-12-10
Авхай биш авгай

          Одоогийн бидний ярианы хэлэнд авхай, авгай хэмээх үгс нь хоёулаа эмэгтэй хүнийг дуудах үгс л дээ. Авхай гэж дээхнэ үед язгууртан хүний охиныг, харин орчин үед залуу хүүхнийг егөөдөх маягаар хэлдэг бол авгай гэж хүний гэргий болсон хүнийг, эсвэл өөрөөсөө эгч эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр юм.

Гэтэл авгай гэж ах настныг хүндэтгэх өөр нэгэн утга бий. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаагүйгээр нэрийнх нь ард залгаснаар хүндэтгэх утгыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл гуай гэсэн үг. Жишээлбэл, Монгол улсын одоогийн ерөнхийлөгчийг Элбэгдорж гуай ч гэж хэлж болно, Элбэгдорж авгай ч гэж хэлж болно. Мөн...

2009-12-10
Гараг биш гариг

Сүүлийн үед телевиз, сонингоор долоо хоногийн гаригийн нэрийг гараг хэмээн хэлж, бичиж бүүр хэвшив бололтой. Уг нь гариг ертөнц, даваа гариг гэх мэтээр хэлж яриад болоод ирсэн үг л дээ. Телевизийн урлаг гэдэг их хүчтэй зүйл. Сэтгүүлч Г.Бадамсамбуугийн “Гараг” студийн “Аяллын цаг” хэмээх нэвтрүүлэг гардаг болсноос хойш гаригийг гараг хэмээн буруу хэвшчихэв үү, эсвэл өөр шалтгаан алин боловч үүнийг засч залруулах ёстой. Эсвэл зөв бичгийн дүрэмд үнэхээр өөрчлөлт орчихсон юм уу. Үзье.

1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д гараг, 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “М...