Friday 7 May 2010
Билчих биш бэлчих

 

Бэлчих гэдэг нь “адгуус мал тархан идээшлэх, сэтгэл санаа төвлөрөхгүй тархах”, харин бэлчээр нь “мал идэшлэх өвс, ус бүхий эдэлбэр газар” гэсэн утгатай хэмээн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тайлбарлажээ. Бэлчих гэдгээс бэлчээр үүснэ. Бид заримдаа энэ хоёр үгийг билчих, билчээр хэмээн буруу бичдэг.

Монгол бичгээр эдгээр үгсийг “бэлчихү”, “бэлчигэр” хэмээн бичнэ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бэлчээр гэж байхаас билчих гэж алга байна. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “билчээр” хэмээн байх авч “бэлчих”, “бэлчээр” гэсэн хэлбэрийг зөв гэжээ. ...

Wednesday 28 April 2010
Нилээд биш нэлээд

 

ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (2008)-д “нэлээд” хэмээх үгийг “үйл хэргийн хэмжээ, үйл байдал бага бус, санаснаас арай илүү болох нь” гэсэн утгатай үг хэмээн тайлбарлажээ. Энэхүү “нэлээд” хэмээх үгийг “нилээд” гэж бичсээр байгаа нь элбэг тохиолдох зөв бичих дүрмийн алдаа болно.

Монгол бичгээр энэхүү үгийг “neliyed хэмээн бичих ба үүнээс “нэлээд” гэж бичих нь зөв болох нь харагдана. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д мөн л нэлээд гэж байхаас нилээн гэсэн үг алга байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь...

Wednesday 28 April 2010
Эрэн биш эрин

 

Нийтлэг тохиолдох алдаа биш боловч “цаг мөч, түүхэн геологийн он тооллын хуваарьт хэрэглэгддэг хамгийн том нэгж” болох “эрин” хэмээх үгийг “эрэн” хэмээн бичиж байгаа нь сонин хэвлэлээр тааралдах юм. “Эрэн” хэмээн бичих нь буруу бөгөөд “эрин” хэмээн бичих нь зөв болно. Зөв буруу аль нь болохыг гагцхүү толь бичиг л бидэнд хэлж өгдөг.

ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “эрин” хэмээн бичнэ гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бас “эрин” гэж байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “эрэн” гэж байх ажэ...

Friday 23 April 2010
Дурьдах биш дурдах

 

Сануулан хэлэх, хэлж өнгөрөх, тоочин дурсах, өнгөрснийг дурсах гэх мэт утгатай нэгэн үгийг бид “дурьдах” болон “дурдах” гэсэн хоёр өөр хэлбэрээр бичих болжээ. Аль нь зөв болохыг толь бичгээс харцгаая.

Шинжлэх ухааны академийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл “дурдах” гэсэн байхаас “дурьдах” гэж алга байх ажээ. Бусад толь бичгүүд, тухайлбал Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал” толь бүгдэд нь “дурдах” гэжээ. Тэгэхээр “дурдах” хэмээн бичих нь зөв юм.

“Дурдах” зө...

Thursday 22 April 2010
Дуурсах биш дуурьсах

 

“Дуудах нэрийг эцэг эх, дуурьсах алдрыг өөрөө олдог” хэмээх сайхан үг бий. Энэ үгний “дуурьсах”-ийг “дуурсах” хэмээсэн бичлэг сонин сэтгүүл, ном товхимол дээр олон тааралдах боллоо. Зүй нь зөв бичих дүрмийн дагуу “дуурсах” бус “дуурьсах” хэмээн бичих нь зөв болно.

“Дуурьсах” хэмээх энэ үгийг “нэр нь алдарших, олноор магтан хэлэлцэх, яруу тунгалаг сонстох, дууриан цуурай гаргах” гэсэн утгатай үг хэмээн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тайлбарлажээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” ...

Sunday 4 April 2010
дахь, дах, дахи - Аль нь зөв бэ?

 

“Хоёр дахь, гурав дахь” гэх мэтээр хэрэглэгддэг “дахь”-ийг бид “дах”, “дахи” зэргээр даруй гурван янзаар бичиж байна. Одоогийн мөрдөж буй зөв бичихүйн үүднээс чухам аль нь зөв юм бол? ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ үгийг “эр эгшгээр амилсан тооны нэрд залгах дэс тооны дагавар” гээд “тав дахь”, “гар дахь”, “тогоон дахь” гэх мэтээр бичнэ гэжээ.

Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дахь” хэмээн бичсэн байна. 1992 онд хэвлэгдсэн Чой.Лувсанжав, Г.Гантогтох, Дарамбал нарын “Монгол бичгийн хадмал толь”-д мө...

Monday 22 March 2010
Шавж шавна, шоргоолж шургана

 

Зуны үдэш хаа нэгтээ хурц гэрэл туссан газруудад хар цох, цагаан эрвээхэй шавааралдсан байх нь нэн элбэг тааралддаг. Эдгээр шавааралдсан цох, эрвээхэй зэрэг далавчтай далавчгүй жижиг амьтад нь бүгд шавжийн төрөлд багтана. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д шавж гэж “үе хөлтний хүрээний нэг анги, олонх нь далавчтай, биеийн галбир, өнгө, амьдрахуйн хэлбэрээр нэн олон янз” гэжээ.

Сүүлийн үед “шавж” гэхийг “шавьж” гэж буруу бичиж, мөн бичихийн хажуугаар ингэж дуудаж хэвшсэн байна. Зүй нь “шавж” хэмээн бичих нь зөв юм. Шавж гэдэг маань шавааралдаж амьдардаг амьтан билээ. Үгийн гарлынхаа х...

Monday 22 March 2010
"Хүлэг" бол мориных, "хөлөг" бол шатрынх

 

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Хүлэг” гэсэн хэлбэрт дараах утгууд байна. 1. Бурхан, сахиулсан савдагийн унаа, хурд сайтай дээд зэргийн морь, хүлэг баатар, хүлэг зээрд гэх мэт. 2. Дээс, сур, олсыг хэлнэ. Мөн “Хөлөг” гэж 1. Морь, хурдан морь. 2. Шатрын хөлөг. 3. Далай, тэнгис, мөрөн зэрэг их усанд явах том онгоц, агаар тэнгэр, сансраар явах том онгоц, 4. Хөлөг баатарыг хэлэх ажээ.

Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “хөлөг” (онгоц, унаа), “хүлэг” (морины хүндэтгэл нэр, уяа) гэж ялгаж өгчээ. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д “хөлөг” гэж морь ...

Friday 19 March 2010
Хойт нь буруу, хойд нь зөв

 

Адил утгыг хоёр өөр хэлбэрээр бичиж хэвшиж байгаагийн нэгэн жишээ бол “хойд”, “хойт” хэмээх үгс билээ. Хойд Америк гэхийг хойт Америк гэх мэтээр хоёр янзаар бичихийн чухам аль нь зөв бэ?

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “хойд” гэсэн хэлбэрээр 1. Умар, 2. Ар тал, 3. Дараа (хойд үе гэх мэт), 4. Ирээдүй (хойдыг бодох) гэх мэтээр тайлбарлажээ. Бас “Хойт” гэсэн толгой үгний тайлбарт “Хойд” гэснийг үз гэжээ.

Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Хойд” гэж монголын нэгэн овгийн нэр хэмээн, “хойт” гэсэн хэлбэрт зүг чиг, ар тал, дара...

Friday 12 March 2010
Сургааль биш сургаал

 

Монгол улсын эрүүгийн, иргэний гээд хуулиуд бий. Хууль зөрчвөл ялтай. Мөн төрийн албан ёсны хэлний тухай хууль ч гэж бий. Харин энэ хуулийг зөрчвөл ялгүй. Монгол хэлний зөв бичих дүрэм нь бичигт үсэгт тайлагдсан хүмүүсийн дагаж мөрдөх бас л нэг хууль гэж хэлж болно. Зөв бичих дүрмээ дагадаггүй энэ байдал улам л нэмэгдэх болжээ. Тухайлбал ном, сонин, интернэтээр дүүрэн л “сургаал” гэдэг үгийг “сургааль” гэж буруу бичсэн нь олонтаа байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “сургаал” гэж “ямар нэгэн үзэгдлийн тухай онолын цогц, номлол, зааж зах...

idiomatic-dormant