2010-03-06
Капитализмыг алгасах гэвэл...

 

          Бидний үеийн хүүхдүүд социализмын “хагас боловсруулсан бүтээгдэхүүн”-үүд билээ. Социализм бараг л бүрэн төгс ялах шахаж байсан наяад оны дундуур анх нэгдүгээр ангид ороод уншиж сурч байхдаа гудамжинд байдаг тэр үеийн уриа лоозонгуудыг уншиж аав ээждээ шалгуулдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг энэ олон реклам сурталчилгааны самбарууд гэж байсангүй. Тэдгээр уриа нь “Социализмын ялалт өөд урагшаа”, “МАХН-ын XIX их хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлье”, за тэгээд нөгөө алдарт “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч...” гээд л санагдаж байна...

2010-03-03
"Цагаан дарь эх" бол монгол охины сонгодог дүр

 

Хувь хүний болоод улс орны хувьд гээд ямар ч зүйлд уналт, босолт гэж бий. Монголчууд бидний туулж өнгөрүүлсэн түүхийг эргэн харахад ядран доройтох үе ч байлаа, сэргэн мандсан үе ч байлаа. Улс үндэстнийхээ хувьд Чингисийн монгол арван гуравдугаар зуунд дэлхийн хэмжээнд сэргэн мандаж байсан бол урлагийн хувьд ч мөн сэргэн мандсан үе бидэнд бий.

          Леонардо Да Винчи, Миколанжело гээд XVI зууны үеийн суу билигтнүүд эртний Грекийн урлагийг дахин сэргээн хөгжүүлснээр дэлхийн урлагийн түүхэнд “ренессанс” буюу “сэргэн мандалт” гэдэг уран сайхны бүхэл бүтэн үеийг гаргаж ирсэн билээ. XVII зууны...

2010-02-03
Цаг урсана, бид ч бас "урсана"...

“Аугаа хүн байхын тулд хоёр үндсэн шаардлага хангасан байх ёстой, нэгдүгээрт испани үндэстэн байна, хоёрдугаарт Сальвадор Дали гэдэг нэртэй байх ёстой” гэж омог төгөлдөр хэлсэн ХХ зууны сюрреализмын эцэг хэмээгддэг суут зураач Сальвадор Дали (бүтэн нэр нь: Salvador Domingo Felipe Jacinto Dalн i Domиnech) Испанийн Каталон мужийн Фигюрес хотод 1904 оны 5 сарын 11-ны өглөөний 8.45-д мэндэлжээ. Тэрээр Мадридын уран зургийн сургуульд суралцсан боловч 1921 онд төгсөлгүй орхисон байна. Дали Мадридын “Далмау” галлерейд 1925 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, дараа нь Парис руу аялан алдарт зураач П...

2010-02-01
Тэнэмэл хүү буцаж ирсэн нь

Алдарт “Тунгалаг Тамир” киног бид сайн мэднэ. Түүн дээр Хонгор эсэргүүнүүдтэй нийлж буруу замаар явж байгаад эцэст нь очих ч газаргүй арга мухардахын цагт ганцхан хүн рүү л эргэлт буцалтгүй давхидаг билээ. Зорьсон хүн нь түүний аав Итгэлт. Өвөрт нь ганцхан хүүгийнх нь бойтог л байдаг нь хичнээн өрөвдмөөр. Хамгийн их зугтааж байсан тэр хүн нь аргаа барж хэцүүдсэн цагт өмөг түшиг болох, үнэндээ хүнд хамгийн дотны хүн болох аав нь ажээ. Харамсалтай нь уулзаж амжилгүй алуулдаг, хэрвээ уулзаж чадсан бол ухаант аав нь нөгөө хадгаа бариад л “арван агт морио” амлаад л хэнбугайг ч гэсэн аргалах байса...

2010-01-25
Хүн төрөлхтөний хамгийн анхны "уран зураг"

Бичиг үсэг сурч хараахан амжаагүй байгаа бяцхан хүүхдийн хамгийн анхны уран бүтээл харандаа цаас нийлүүлэн зураг зурахаас л эхэлдэг билээ. Харин хүн төрөлхтөний сэтгэлгээний “балчир” байх үеийн хамгийн анхны баримт, дурсгал гэвэл хадны сүг зураг билээ. Бичиг үсэг үүсэхээс нэн эрт үеийн эдгээр зургууд нь нэг талаар тэр үеийн хүмүүсийн хэрхэн аж төрж, юу бодож сэтгэж, хүсэж мөрөөдөж байсан талаарх асар үнэтэй мэдээллийг бидэнд дамжуулж байгаа бөгөөд нөгөө талаар үүнийг эртний урлагийн бүтээл гэж ойлгож болно.

Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин суун амьдарч байсныг и...