2010-11-27
Хэлмэгдсэн хөх уст нуур

          Хорьдугаар зууны манлай зураач О.Цэвэгжавын “Эхийн цагаан сэтгэл” хэмээх алдарт зургийг бид сайн мэднэ. Энэ алдарт зураг тухайн үедээ эзэндээ “хөрөнгөтний үзэл суртлыг хуулбарлагч, үндэсний үзэлтэн, төөрөгдөлд орсон сэхээтэн” хэмээх “эрхэм алдар”-ыг хүртээж байсан түүхтэй. Бас энэ нэр хоч ганц О.Цэвэгжав төдийгүй түүний шавь П.Балдандорж болон Б.Чогсом, Г.Дунбүрээ, Г.Соосой нарын уран бүтээлчдэд ч олдсон юм. Дараа нь зураач О.Цэвэгжав шавь П.Балдандорждоо “Гучин долоон онд байсан бол ч буудуулах байж. Одоо хэлснээр нь л зурж байя” гэсэн гэдэг. Уран бүтээлээс болж цөлөгдөж, донгодуу...

2010-09-07
Эзэн Чингисийн анхны хөшөө

          Нэгэн цагт ховор байсан юм бас нөгөө цагт элбэг дэлбэг болох үе байх ажээ. Эдүгээ монголчууд бид тэр аяараа Чингисээр “өвчилжээ” гэж хэлж болмоор ч юм шиг. Их хааныхаа нэрээр нэрлэсэн шар айраг, архи, гудамж, дээд сургууль, онгоцны буудал, зочид буудал, банк, академи, хоолны газар төдийгүй Чингисийн хэрэм, Чингисийн хүрээ, Чингисийн  өвөлжөө компани, бүүр “Чингисийн хэтэвч” хадгаламж зээлийн хоршоо хүртэл байв шүү. Түүний нэрэмжит газрууд бол бүүр зөндөө. Яахав хүмүүсийн үндэсний үзэл сэргэсний илрэл юм биз, нөгөө талаас монголчууд бидний дэлхийд танигдах хамгийн том брэнд Чингисий...

2010-08-14
Сүхбаатар Ленинд бараалхсан уу?

 

          “Сүхбаатар нь нэлээд мөрийтэй тоглох дуртай хүн байжээ. Зарим мэдээгээр тэрээр 1920 онд Орос явахдаа зардлаараа тоглочихсон тул гэрээ зараад эхнэр хүүхдээ айлын пинд үлдээгээд явсан байдаг. Түүний нас барахад мөрийнд алдсан нэлээд өр гарч ирснийг Засгийн газраас төлж цайруулжээ” хэмээн Баабарын “Монголчууд: Нүүдэл суудал” хэмээх бүтээлд бий. Бидний хайртай жанжны маань тухай нэлээн өөр дүр зураглал байгаа биз? Одоогийнхоор бол тэрээр нэлээн “сайн эр” явжээ.

Мөн эхнэрийнхээ толгойн гоёлыг зарж бүр өөрийн отго жинсээ жасын газарт барьцаалан мөнгө зээлж явсан, ойролцоох гудманд байсан...

2010-08-03
"Бөмбөгөр ногоон" улаан байсан уу?

 

Монгол улсын бүх театрын “загалмайлсан эцэг” бол “Бөмбөгөр но­гоон” хэмээх алдарт театр билээ. Энэ театр бол нүүдэлчин монголчуудыг суурин соёлд хүмүүжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан урлагийн голомт юм. Бидний бахархан ярьдаг Цагааны Цэгмид, Ичинхорлоо, Шаравдоо, Лувсаншарав, Цогзолмаа гээд алтан үеийнхэн бүгд л бөмбөгөр ногооныхон. Бөмбөгөр ногооныхон тэр үеийнхээ хамгийн сайхан залуус байсан гэдэг. Үсээ богинохон тайрч, дугуй малгай жишүүлдэсхийн тавьсан хүрээ хүүхнүүд, бүрх малгай духдуулж, урт дээлээр гоёсон харчууд бол бөмбөгөр ногооныхон. Одоогийнхоор бол одууд.

1926 онд Монголын ...

2010-07-28
Зүүд гэдэг ийм...

 

          Зүүдэлж үзээгүй хүн гэж үгүй. Хүн байтугай амьтад, шувууд ч зүүдэлдэг гэнэлээ. Дэлхий дээрх бүх амьтдаас муурны зүүд хамгийн урт буюу 200 минут үргэлжилдэг бол үнээ нэг шөнийн дотор 25 минут, шампанзе 90, харин хүн 100 минут зүүдэлдэг ажээ. Зүүд нь хүний хувьд өөрөө өөртэйгөө ярилцаж байгаа нэгэн хэлбэр гэдэг. Бидний зүүдэндээ үзсэн аливаа зүйл нь бидний бодол, мэдрэмж, сонирхолтой нягт холбоотой байдаг. Хүн заримдаа хамгийн их хүссэн зүйлээ л зүүдэлдэг, хэрэв тэр хүсэл нь биелчихвэл зүүд зөнтэй хэмээн итгэцгээдэг.

Төрөлхийн хараагүй хүмүүс ч гэсэн мөн адил зүүдэлдэг байна. Хөнгөн ...

2010-07-14
Энэ өдөр сүүлчийнх бол...

 

Энэ өдөр л хамгийн сүүлчийнх юм шиг бодож амьдралын баяр жаргалыг эд эсээрээ мэдэрч амьдрах хэрэгтэй гэсэн яриа байдаг. Хором бүрийг бүтээлтэй, аз жаргалтай, хожим дурсах сайхан зүйлтэйгээр өнгөрүүл гэсэн санаа бөгөөд үүнийг хааяа бодож явахад илүүдэхгүй л үг. Гэхдээ юу юугүй үхэх гэж байгаа юм шиг баахан юм хийж бүтээх гээд довтлоод, эсвэл хэт жаргаад байвал бас л утгагүй юм. Гутрал гуниг ч гэсэн амьдралын маань нэг хэсэг л билээ.

Хэрэвзээ хүн яг маргааш үхэхээ мэдвэл ёстой жинхэнэ утгагүй зүйл болно биз. Францын зохиолч Жан Поль Сартраас авахуулаад өөр зохиолчид ч гэсэн аливаа хүн яг ийм ү...

2010-07-06
Чингис хаантай адилхан өвгөн хуурч

 

Хорьдугаар зуунд монголчууд бид улс үндэстнийхээ хувьд дэвшсэн, хөгжсөн, боловсорсон, соёлжсон нь маргашгүй үнэн билээ. Үнэхээр ч бидний өмнөх үеийнхэн социалист нийгмийг бүтээн босгохоор борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөн юм. Тэр үед өмнөх нийгмийнхээ шашны хэт мунхрал, бүдүүлэг болхи хоцрогдлоос салсан нь үнэн хэдий ч үүний хажуугаар ардын ёс заншил, ардын хөгжим, үндэсний хувцас, морин хуур зэрэг маань нүд үзүүрлэгдэн “хэлмэгдэж” явсан нь бас гашуун үнэн.

Аливаа хуучны нийгэм шинээр солигдоход олон дэвшилтэт зүйлстэй учран золгохын хажуугаар сайн бүхнийгээ ч муутай нь хамт харлуулан үгүйсгэ...

2010-06-08
Ээж ээ, сайн байна уу?

 

“Ээж ээ, сайн байна уу?” хэмээх зураг үнэхээр сэтгэлд хоногшсон “классик” бүтээл билээ. Энэ зургийг багадаа хараагүй хүүхэд бидний үеийнхнээс ховор байх аа. Олон ч айл, олон ч сургууль цэцэрлэгийн хананд энэ зураг байдаг байлаа. Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан хорин гурван насандаа залуу насны хүсэл тэмүүлэл болсон Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байхдаа хоёр настай балчир охиноо  хараад сэтгэл уяран алдарт “Ээж ээ, сайн байна уу?” зургаа бүтээсэн гэдэг. Энэ бүтээлийнхээ талаар Д.Амгалан гуай ингэж ярьжээ.

-Би тавиад оны ...

2010-05-26
Хамгийн чухал нь кино

 

Ленин багшийн маань “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тэр үед үзэл суртлаа дэлгэрүүлэхэд нь бичиг үсэггүй хүн ч байсан хамгийн амархан хүрэх “зэвсэг” нь кино байсан бол одоо ч хүмүүсийг гэгээрүүлэх, зугаацуулах үүргийг кино гүйцэтгэсээр л байна. Дэлхийд анх 1895 онд Францын ах дүү Люмьерийн бүтээсэн киноноос энэхүү урлаг үүссэн гэдэг бол манай монголчууд 1936 онд оросуудтай хамтран “Монгол хүү” киног бүтээснээр кинотой танилцжээ. Киног бүтээхээсээ өмнө үзэж байсан байж таарна, тэгэхээр кинотой танилцсан нь үүнээс ч эртнийх гэж хэлж болох ...

2010-05-16
Эрч хүч, хөдөлгөөн, тэмцэл...

 

Бид морьтон монголчуудын үр сад билээ. Магадгүй адуу малыг гаршуулан тэжээж дотно нөхрөө болгосон ууган ард түмэн гэвэл бидний өвөг дээдэс байх.  Морь мал тэжээдэггүй хотын бидэнд ч хурдан морины уралдаан, хөдөө айлын гадаах адуу малыг харахаар өөрийн эрхгүй л нэг зүйл огшоод ирдэг. Морь малтай ийн ойр байдаг сэтгэлгээ бидний цусанд шингэсэн гэлтэй. Иймдээ ч нүүдэлчин монголчуудын ахуй байдал, амьдралын хэв маягийг дүрсэлсэн бүтээл бидэнд ойрхон байдаг.

          Өмнөх нийгмийн үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол “Азарганы ноцолдоон” юм. Үүнийг Монголын реалист зургийн томоохон төлөө...